Нийгэм мэдээ

Тодруулга: Нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус зорчиж эхэлснээр иргэд ам сайтай байна

Нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус зорчуулах журмын хэргэжилтэд даваа гарагаас хатуу хяналт тавьж эхэлсэн. Бид үүнтэй холбоотой нөхцөл байдал ямар байгаа тухай Тээврийн цагдаагийн албанаас тодрууллаа.

-Нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчуулах журмыг чангалан мөрдүүлж эхэлснээр гарч буй өөрчлөлтийн тухайд. Мөн хяналт тавьж буй албан хаагчид цаашид хэрхэх вэ, байсаар байх уу?

-Зөвхөн нэгдүгээр эгнээгээр автобус зорчуулахтай холбогдуулж алба хаагчид замын хөдөлгөөнд хяналт тавьж буй. Эдгээр алба хаагчдыг хэдий хүртэл байлгах нь тодорхойгүй байна. 327 цэгт 495 алба хаагч нэг болон хоёрдугаар ээлжээр үүрэг гүйцэтгэж байгаа.

Нийт иргэдийн 60-70 орчим хувь нь автобусаар үйлчлүүлдэг гэсэн тооцоо бий. Эдгээр иргэдийг аюулгүй зорчуулах чиглэлээр болон дүрмийн хэрэгжилтийг хангах зорилгоор нэгдүгээр эгнээнд хяналт тавьж байгаа. Илэрч байгаа нийтлэг зөрчлийн тухайд гэвэл автобусны жолоочид гар утсаар их ярьж байна. Мөн автобусны буудал руу гүйцэд орохгүй давхар зогсдог гэх мэт зөрчлүүд нийтлэг илэрч байгаа.

Хөдөлгөөнд оролцож байгаа жолоочид нэгдүгээр эгнээгээр зорчих, алба хаагчдын шаардлагыг биелүүлэхгүй байх зэрэг асуудал гаргаагүй. Мөрдүүлж буй энэ журамтай холбоотойгоор нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдээс сэтгэгдэлийг нь сонсоход ямар ч саадгүй хурдан хугацаанд зорчиж байгаа гэдгийг хэлж байна. Замын хөдөлгөөн саадгүй болсон тул нийтийн тээврийн жолоочид хурд хэтрүүлэхгүй, зорчигчдынхоо аюулгүй байдлыг маш сайн анхаарах шаардлага үүссэн.

-Нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврээс өөр зорчих эрхтэй ямр тээврийн хэрэгсэл байгаа вэ?

Чиглэлийн тээврийн хэрэгсэл,хөгжлийн бэрхшээлтэй иргэн, албан ёсны зөвшөөрөлтэй такси

-Шинэ жилтэй холбоотойгоор орой хүч нэмэгдүүлэн ажиллах гэдэг ч юм уу тохиолдол гарч байна уу?

Цагдаагийн байгууллагаас хоногийн хяналт шалгалт тогтмол тавьж байгаа. Хоногт дунджаар 100-110 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илэрч байна. Тиймээс албан байгууллагууд шинэ жилээ тэмдэглэж эхэлсэнтэй холбоотойгоор болон өөрийн эрүүл мэнд аюулгүй байдалдаа анхаарч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг зөвлөж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-06 16:11

Зорчиж эхлэх ч гэх шиг Бат-Үүлийн үед 1-р эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр яваад бүр хэвшил болсон зүйлийг одоо л МАН-н з�##�уус хүний оролцоотойгоор хийж байх юм, тэр олон цагдаа нарт 1-р эгнээний манаач хийхээс өөр ажил байдаггүй хэрэг үү. Өвлийн хүйтэнд хүн гадаа зогсоож �##�хам тутамдаа хүний эрх зөрчинөө өөрсдөө дулаан ордонд тух�##�ж хулгай хийгээд л.

Холбоотой мэдээ

Back to top button