Гадаад мэдээДЭЛХИЙКатар 2022

Катар 2022: Дэлхийн аваргыг хожсон Марокко Европын аваргатай учирлаа

Хөлбөмбөгийн ДАШТ Катар улсад болж байгаа билээ. Хасагдах шатны тоглолтууд эхэлж, сүүлийн хоёр тоглолт өчигдөр орой болсон юм.

-Африк тивийг Катарт мандууллаа-

Шигшээ 16 шатны долоо дахь тоглолт Африк тивийн төлөөлөл Марокко болон 2010 оны Дэлхийн аварга Испанийн шигшээ багийн хооронд болоход өрнөлөө. Хоёр улсын тоглолт пеналтаар үргэлжилж, улмаар Марокко хожив.

Хөлбөмбөгийн фанатуудын таамаглалын дагуу Испанийн шигшээ багийн бөмбөг эзэмшилт сайн байлаа. Нөгөө талаас Мароккогийн шигшээ баг идэвхтэй хамгаалав. Олон дамжуулалт, цөөн довтолгоо, идэвхтэй хамгаалалтын үр дүнд үндсэн цагт хоёр баг гоолгүй тэнцэв. Улмаар нэмэлт цаг сунгасан ч үндсэн цагтай ижил тоглолт үзүүллээ.

Пеналтад Марокко дөрвөн удаа цохисноос гурван гоол оруулав. Тодруулбал, Абделхамид Сабири, Хаким Зиеш болон Ашраф Хакими нар гоол оруулж, Билел эл Ханус цохилд алдлаа.

Харин Испанийн шигшээ багаас Пабло Сарабиа, Карлос Солер болон Серхио Бускетс нар гоолү оруулах боломжоо алдсан юм.

Ийнхүү Мароккогийн хаалгач Яссин Буну чадварлаг байснаар Марокко пеналтад 3:0 харьцаагаар шөвгийн наймд шалгарлаа.

-Рамошийн гурван гоол ба Роналдог сэлгээнд суулгасан нь-

Хасагдах шатны сүүлийн тоглолт 2016 оны Европын аварга Португал болон Швейцарийн шигшээ багийн хооронд өрнөлөө. Португалын шигшээ баг Роналдо, Жоаү Канселу, Рубен Невеш тэргүүтнийг сэлгээнд суулгасан нь олныг гайхашруулав.

Тоглолтын эхний 17 дахь минутад Португал гоол орууллаа. Шигшээ багийн домгуудын оронд гарсан настай довтлогч Гонсалу Рамош хаалгачийн баруун дээд буланд гоол оруулсан юм. Тэрбээр энэ удаагийн тоглолтын жинхэнэ "од" нь байв. Тоглолтын 51 болон 67 дахь минутад ч гоол оруулсан билээ.

Үргэлжлүүлэн 33 дахь минутад багийн ахмад тоглогч Пепе мөргөж гоол оруулав. Швейцар төвийн хамгаалагч Нико Элведиг бэртлийн улмаас тоглуулаагүй.

Хоёрдугаар үе эхлээд тасралтгүй гоолтой байлаа. Тоглолтын 51 дэх минутад Рамош, 55 дахь минутад Рафаэл Герреро, Мануэл Аканжи 58 дахь минутад, эцэст нь үндсэн цаг дуусаж, нэмэлт хоёр минут сунгахад Рафаэл Леао гоол оруулав.

Ингэснээр 6.1 харьцаатайгаар Португалын шигшээ баг шөвгийн наймд шалгарсан юм.

Ингэснээр Марокко Португалын шигшээ багтай шөвгийн наймд өрсөлдөнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-12-07 10:22

amjilt

Зочин
Зочин
2022-12-07 10:44

Г�##� гарсан юм болох нь дээ

Зочин
Зочин
2022-12-07 10:45

Tesen ydan huleeej bndaaa

Зочин
Зочин
2022-12-07 10:45

Гоё ч юм болох нь дээ амжилт

Зочин
Зочин
2022-12-07 10:46

Kuuukaaariiiikuuuuuuuu tiiimeeee vzvvvleeed ogooorei

Холбоотой мэдээ

Back to top button