УЛС ТӨР

Д.Ганбат: Цагаан сарын дараа хоёр хүний нэг нь ядуурч, ахиад жагсана

Ардчилсан намаас пүрэв гараг бүрт хэвлэлийн хурал хийдэг билээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Жагсагчид зүй ёсны шаардлага тавьж байгаа. Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч хоёр хүн тутмын нэг нь ядуу болсон. Цагаан сарын дараа гурван хүний хоёр нь ядуусын эгнээнд шилжинэ.

МАН-ын эрх барьж байгаа үед 44 их наяд буюу 12 тэрбум ам.долларын баялаг хяналтгүйгээр гадагшаа урссан. Ерөнхий сайд зүйл бүрээр эл асуудалд орооцолдсон учраас хулгайч нарыг зарлахгүй байна. Энэ жагсаал бол киногоор яривал дөнгөж трейлер. Цагаан сарын дараа жагсагчид ахиад гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. 2008 оны долдугаар сарын 1-нийг мартаж болохгүй. Тухайн үед таван хүний амь эрсэдсэн.

Жагсаалын үеэр талбайн гурван км дотор сүлжээ унагаж, УИХ нь цахимаар хуралдаж онц байдал зарлахыг дэмжсэн, хотын дарга жагсаалыг тараах захирамж гаргасан. Энэ байдлаараа эдгээр албан тушаалтан огцрох шаардлагаа хангасан гэж үзэж байна. Гэхдээ ард түмэн ч бас хариуцлага хүлээх ёстой. Иргэд сонголтоо хийж өнөөдрийн ийм байдалд хүргэсэн. МАН-ын засаглалын үед нүүрсний хулгайч, авлигачид илчлэгдэхгүй. Тиймээс хууль, эрх зүйн орчныг өөрчлөх шаардлагатай.

Тухайлбал, авлига илчилсэн хүнд арай хөнгөн шийтгэл оногдуулах, үндэслэлгүйгээр баяжсан хүн хөрөнгөө тайлбарлаж чадахгүй бол хураах эрх зүйн орчныг бүрдүүлэх нэн шаардлагатай" гэж хэллээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button