Улс төрийн мэдээ

С.Одонтуяа: Улс орны байдал хүндэрлээ, Ардчилсан намаа нэгдэхийг уриалж байна

УИХ дахь АН-ын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр С.Одонтуяа “ Би өчигдөр ордонд 20:00 цаг хүртэл байсан. Гарч чадахгүй нэлээн удсан. Учир нь, нүүрсний хулгайтай холбоотой Нээлттэй сонсголыг яаралтай явуулах тал дээр хэсэг гишүүд УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээ өргөн барьсан. Үүний дараа УИХ-ын дарга холбогдох газарт нь үүрэг өгч, Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт миний бие орсон. ЖДҮ дээр нээлттэй сонсголыг эцэслэж хийгээгүй учраас амтшаад нүүрс ийм хэмжээнд  хүрсэн. Засгийн газар, УИХ-ын маш олон гишүүд яаж сандарч байгааг та нар харж  байгаа биз дээ. Сандраад намуудтай уулзья, учирья гэж байна. Ард түмэн аргаа барж байна. Ер нь  болж бүтэж байгаа юм алга. Яагаад энэ их тансаглалын мөнгөө эрчим хүчдээ зориулж болоогүй юм бэ. Өнөөдөр Баянзүрх дүүрэг халуун усгүй болж байна. Сонгуулийг наашлуулж нүүрсний хэргийг замхруулах гэж байна. Энэ асуудлыг эцэслэх хэрэгтэй.  Илрүүлье, хариуцлага тооцьё гэсэн шударга гишүүд олноороо байгаа. Бид энэ асуудлыг ЖДҮ шиг дутуу орхихгүй гэдгээ хариуцлагатайгаар хэлье.” гэлээ.

Тэрбээр мөн “Өнөөдөр АН-ын баярын өдөр. Бид сая арга хэмжээнд очоод ирлээ.  Улс орон нөхцөл байдал ийм хүнд үед Ардчиллын төлөөх намууд нэгдэх хэрэгтэй гэсэн уриалгаа хэлээд ирлээ. Бид намаа нэгдүүлэх асуудлаар мэдэгдэл гаргаад ажиллаж байна.” гэж хэлсэн юм.

Харин Н.Ганибал гишүүн “Нийгмийн бухимда гүнзгийрлээ. Хөдөө орон нутагт ч байдал хүнд байна. Малчид нэг литр дизель олдохгүй тэг зогсолтол орлоо. Залуус шударга ёсыг хүсч байна. Тэдний боломжийг нь нүүрсний мөнгөөр булааж авсан. Өнгөрсөн сонгуульд хүчээ нэгтгэнэ гэсэн хүмүүс харамсалтай нь бүгд хүчээ нэгтгээд ард түмнээ доройтуулж байна. УИХ ямар нэг байдлаар нууцаар хаалттай хуралддаг, бусдын эрх чөлөөг хулгайлдаг байж болохгүй.” гэлээ.  

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
сонгогч
сонгогч
2022-12-06 14:54

Та нар улс орныг ийм болгосон биз дээ_ Баярцогт, Гончигдорж, бүгд

Зочин
Зочин
2022-12-06 16:01
Reply to  сонгогч

МАНтайгаа дахин 100 жил хамт байж хүн төрөлхтөний хөгжилөөс 100 биш 200 жил хоцорч байхдаа таарсан амьтад.Ардчил## буянаар үг хэлэх сэтгэгдэл бичих орон зайгаа олж авснаа бүү март.1990 оноос өмнө улстөр ярив## булшны чинь нүхийг өөрөөр чинь ухуулж байгаад тэнд нь буудчихдаг байсан юм.МАНгаруудаа

Зочин
Зочин
2022-12-07 08:05
Reply to  Зочин

МАН АРДЧИЛАЛЫГ СОНГОЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ШҮҮ ДЭЭ АНЫ ОРКУУД ЗҮГЭЭР Л ӨЛСГӨЛӨН НЭРТЭЙ ШОУ ТАВЬСАН ЮМ

Зочин
Зочин
2022-12-06 15:11

АН ынхан улс орныг ийн дор ороход хамгийн их буруутай шүү. Нээх улс төр хийх гээд хэрэггүй. Ард түмэн хамгийн түрүүн та нар луу л чиглэх байх шүү.

Зочин
Зочин
2022-12-06 15:13

Намын бус хүмүүсийг дараагийн сонгуульд гаргана.Намчингууд үхэж д##д ор

Зочин
Зочин
2022-12-06 19:26

АРДЧИЛСАН НАМД НЭГ Ч ХУЛГАЙЧ БӨГСЧИН АЛГА УУ? БӨГСЧИД ХУЛГАЙЧ БАЙХГҮЙ Л ГЭЖ БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ ТА НАРТАЙ НАРГҮЙ ЭНЭ УЛС ОРНЫГ МАН САЙХАН СӨНӨӨЛӨӨ БАЯРЛАЖ БАЙНА УУ? АЦНУУДАА

Холбоотой мэдээ

Back to top button