Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг томчууд юу хийх вэ

Дэлхийн шуудан холбооны байгууллагаас 51 дэх жилдээ зарлаж буй олон улсын өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол шуудан ХК-тай хамтран Монгол Улсад 6 дах жилдээ зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн захидлын уралдааныг “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг томчууд ямар арга хэмжээ, яагаад авах хэрэгтэй вэ?” сэдэв агуулгын хүрээнд зохион байгуулах гэж байна.
Иймд хүүхдүүд та нар төр засгийн удирдлагууд болон хайртай дотны том хүмүүстээ хандан өөрсдийн үзэл, бодол, хүсэл эрмэлзлээ захидлаар илэрхийлэн, бидэнд ирүүлээрэй.
Захидлыг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Монгол шуудан ХК-ийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн бүх салбараар дамжуулан дараах хаяган дээр хүлээн авна.
Уралдааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж танилцаарай.
Эх сурвалж: Харилцаа холбооны зохицуулах хороо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.