Д.Баярболд: Хавдрын 2796 тохиолдлын 19 нь хүүхэд байна

Эрүүл мэндийн яамны Б танхимд Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 1111 төвд хирсэн гомдлын дагуу цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд эрт илрүүлэгт хамрагдсан 707 мянган иргэн байгаа талаар мэдээлэв. Үүний 60-аад хувь нь 0-17 насны хүүхдүүд байжээ. Хүүхдүүдийн дунд цусны болон мэдрэлийн гэх мэт зургаан хавдар зонилдог аж.
Эрт илрүүлгийн мэдээллийн талаар ЭМЯ-ны газрын дарга Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд "Үзлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийн 45 хувь нь эрэгтэйчүүд, 54 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгээс гарсан үр дүнд иргэдийн эрүүл мэндийн боловсролын мэдлэгийг дээшлүүлнэ" гэлээ.
Мөн тэрбээр "Эрт илрүүлгээр нийт 135 хортой хавдрын оношийг баталгаажуулж, эмчилгээг эхлүүлсэн. Хортой болон хоргүй хавдрын нийт 2796 сэжигтэй тохиолдлыг бүртгэлээ. Тэдний 0.7 хувь буюу 19 нь 0-5 насны хүүхдүүд байна" гэв.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгаа эрхэлсэн дэд дарга Ж.Байгалмаа "Халдварын шинэ тохиолдол буурсан. BQ12 Омикроны шинэ хувилбар харьцангуй хөнгөн өвчлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт нэг иргэн цар тахлаас болж нас барснаар нийт нас баралт 2315 боллоо. Томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдсэн. Олон төрлийн вирус зэрэг дэгдсэн, цаг агаар хүйтэн, агаар бохирдолтой байгаа нь иргэдийн ханиадыг сунжруулж, уушгины хатгаа болох эрсдэлтэй байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар сэтгэл өвтгөсөн мэдээ вэ
Eee burhan min urs min idej uuj bgaa ym agaaraas boldog ym bhdaa