Нийгмийн

Катар 2022: Испанийн шигшээ багийн менежер ажлаа хүлээлгэн өгнө

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймд шалгарч чадаагүй Испанийн шигшээ багийн менежер Луис Энрике ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ.

Луис 2018 онд Испанийн шигшээ багийн менежерийн ажлыг хүлээн авч байсан юм.

Испанийн хөлбөмбөгийн холбооноос "Бид Луис Энрике болон түүний дасгалжуулагч нарт талархал илэрхийлмээр байна" хэмээн мэдэгджээ.

Харин хөлбөмбөгийн фанатуудын хувьд хэн орыг нь залгах бол гэдэг нь хамгийн ихээр сонирхлыг нь татаж байгаа зүйл юм. Энэ талаар BBC агентлагт дараах мэдээллийг өгчээ.

Испанийн Хөлбөмбөгийн Холбоо тус албыг Луис де ла Фуэнтед санал болгосон байна. Луис де ла Фуэнте нь одоогоор Испанийн хөлбөмбөгийн залуучуудын багт дасгалжуулагчаар ажиллаж байгаа ажээ.

Тус улсын хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөл ирэх даваа гарагт хуралдаж, Луис де ла Фуэнтегийн томилгоог хийх эсэхийг шийдэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button