Гадаад мэдээДЭЛХИЙ

Өмнөд Солонгос: Итэвоноос амьд үлдэгч нас баржээ

Итэвоны хэргийн улмаас тус улсад хэд хэдэн асуудал үүссээр. Сүүлийн үед хоёр томоохон үйл явдал Итэвоны хэргийн эргэн тойронд өрнөлөө.

Парламент нь Дотоод хэргийн сайдаа огцруулахаар болов

Өмнөд Солонгос улсын парламент Дотоод хэргийн сайдыг огцруулах саналыг баталсан байна. Аравдугаар сарын 29-нд 156 хүний аминд хүрч, 152 хүн гэмтсэн хэргийн дараа И Сан Минийг албан тушаалаас нь огцруулах шахалт их байгаа билээ.

Тэгвэл Дотоод хэргийн сайдыг огцруулах саналыг ням гарагт баталсан байна. Гэвч тус улсын ерөнхийлөгч сайдыг огцруулах хүсэлтийг няцаах төлөвтэй байгаа хэмээн Ёнхап агентлаг мэдээлэв.

Итэвонд болсон хэрэгт шүүмжлэлтэй хандаж буй тус улсын иргэд Дотоод хэргийн яам болон цагдаа нарыг буруутгаж буй. Тус улсын цагдаагийн дарга Юн Хи Гюн онцгой байдлын арга хэмжээ хангалтгүй байгаа тул хэргийн талаар мөрдөн шалгахаар болсон гэжээ. И Сан Мин ч Үндэсний Ассемблэйн уулзалтын үеэр уучлал гуйсан юм.

Ослоос амьд үлдсэн хүүг гэрээс нь нас барсан байдалтайгаар олжээ

Эмнэлгийн яаралтай тусламж авч, амьд үлдсэн иргэдийн нэг саяхан нас барсан байдалтайгаар олжээ. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 12-ны 23.40 цагийн орчимд цагдаагийн байгууллагад сураггүй алга болсон иргэний тухай ирсэн байна. Дуудлагын дагуу тус иргэнийг хайжээ.

Улмаар алга болсон өсвөр насны хүүг түрээсийн байрнаас нь нас барсан байдалтайгаар олсон байна. Түүнийг амиа хорлосон хэмээн урьдчилсан байдлаар тодорхойлсон ажээ. Үхлийн шалтгааныг эцсийн байдлаар тодруулахаар ажиллаж байгаа юм.

Хүүг Итэвоны хэргээс амьд үлдсэн нь сэтгэл гутралд оруулсан байж болзошгүй хэмээн олон нийт таамаглаж байгаа ажээ. Учир нь зарим амьд үлдэгсэд "Нүдээ анихад тусламж гуйн хашхирч, амьсгал хурааж буй хүмүүсийн төрх харагддаг" хэмээн ярьж байсан билээ.

Н.АННА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button