Нийгмийн

Хүнцэл, хар тугалгаар 13 жил хордуулсан "Шинь Шинь” ХХК хохирлоо нөхөн төлөх хүсэлт гаргажээ

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн “Шинь Шинь” ХХК-тай холбогдох хэргийг шүүх хянан хэлэлцэж, гэм буруутайд тооцсон байна.

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК-ийн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа холимог металлын ордын баяжуулах үйлдвэрийн далангаас 2010 оны 9 сараас одоог хүртэл химийн хорт бодис илэрсээр байна.

Тодруулбал, хүнцэл /As/, хар тугалга /Pb/, цайр /Zn/ хортой бодисоор бохирлогдсон ус шүүрч, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөөлөл үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөлийг бүрдүүлсээр.

Хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байгаль орчныг бохирдуулж нийтдээ 672,652,394 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх энэ хэргийг Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Дорнод аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг 2022 оны 12 дугаар сарын 12-13-ны өдрийн хооронд хянан хэлэлцээд “Шинь Шинь” ХХК-ийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагын хуралдааныг ажлын 5 хоногийн дараа хийхээр товложээ.

“Шинь Шинь” ХХК-ийн өмгөөлөгчдийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хуралдааныг завсарлуулж, ийнхүү дараагийн хурлын товыг тогтоосон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 14, 2022 19:47

АА МУУСАЙН ДАШБАЛБАРЫН ҮХЭР БУРИАДУУД ТА НАР ОЧООД ТЭР ХУЖААГУУДЫГ ХЭМХ БАЛБААЧЭЭ ОДОО ТА НАР ӨНГӨРӨӨ ТЭНЭГҮҮДЭЭ БҮГДЭЭРЭЭ ХАВДАР ШААЛААШТ БЫСДА ГЭЖ ХАЙРАН САЙХАН НУТАГ МИНЬ ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА

Холбоотой мэдээ

Back to top button