НИЙГЭМНийгэм мэдээУРЛАГ
"Хөхөө" УСК “Киношок” олон улсын кино наадмаас дөрвөн шагнал "түүжээ"
“Киношок” олон улсын кино наадамд найруулагч Ж.Жамъянсүрэнгийн “Хөхөө” уран сайхны кино оролцож, дөрвөн шагнал хүртсэн байна.
Тодруулбал, Шилдэг эрэгтэй дүр төрөлд Ц.Цэрэнболд, Шилдэг эмэгтэй дүр төрөлд МУГЖ Т.Борхүү, Шилдэг найруулагч төрөлд Ж.Жамъянсүрэн, Уран сайхны шилдэг киноны "Golden Vine" цом зэрэг шагналын эзэн болсон байна. Ийнхүү тус кино наадмын түүхэнд гадаад кино дөрвөн голлох номинацид тэргүүлсэн нь анхны тохиолдол болжээ.
31 жилийн түүхтэй эл кино наадам ОХУ-ын Анапа хотноо 2022 оны есдүгээр сарын 23-30-ны өдрүүдэд болсон бөгөөд монгол уран бүтээлчид шагналаа энэ оны арванхоёрдугаар сарын 11-нд гардан авсан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.