УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Урьдчилсан хэлэлцүүлэг: Дөрвөн гишүүнээс Н.Алтанхуяг ганцаараа иржээ

Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн 86 хүний нэрийг зарласан билээ. Эл хэрэгтэй холбоотой шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2023.02.15/ Улаанбаатар чуулгын танхимд эхэлсэн билээ. Өнөөдөр хоёр дахь өдрөө ХААЛТТАЙ үргэлжилж байгаа юм.

Яллагдагчаар татагдсан 86 хүний дотор УИХ-ын дөрвөн гишүүн багтсан нь Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нар.

УИХ-ын гишүүдийг урьдчилсан хэлэлцүүлэгтээ ирэхгүй байгаа хэмээн бусад яллагдагчдын өмгөөлөгч нар гомдоллосон байдаг.

Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өөрийн биеэр хүрэлцэн иржээ.

Эрх баригч МАН-ынхан "Хөгжлийн Банкны 3.2 их наядын 1.8 их наяд төгрөг нь чанаргүй зээл. Үүний 1.5 их наяд төгрөгийг нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхдаа өгсөн" хэмээн буруутгадаг билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 16, 2023 11:06

Шүүхийг хүндэлдэг хүн байна. Хэрэг хийсэн эсэхээс үл хамааран өөрийн биеэр шүүхийг хүндлэн ирэх нь зөв. Харин шүүх хэрэг хийсэн эсэхийг эцэслэн шийднэ.

Холбоотой мэдээ

Back to top button