Танд хэрэгтэй

Б.Наранцацралт "Альпин" ямааны сүү, тараг, уургаа 10-40 мянгаар зарж байна

"Нарго грийн" ХХК-ийн Францаас оруулж ирсэн альпин үүлдэрийн ямаанууд ишиглэж эхэлжээ. Тус ферм ямаа төллөж, сүү шимээ өгч эхэлсэнтэй холбогдуулан нэг сая төгрөгийн гишүүнчлэлийн карт гаргасан байна. Өөрөөр хэлбэл, гишүүнээр эллсэн хүн нэг сая төгрөг урьдчилан төлөөд, үүнээсээ сүү, тараг, уургаа авах ажээ.

Өдөрт 3-6 литр сүүний гарцтай альпин ямаануудаас өнөөдрийн байдлаар 1-2 литр сүү гарч байгаа гэнэ. Тус компани нэг литр сүүг 10 мянга, нэг литр таргийг 15 мянга, нэг литр уургийг 40 мянган төгрөгөөр борлуулж байна.

Уургийг шингэнээр эсвэл жигнүүлж авахыг хэрэглэгч өөрөө сонгох аж.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Болд
Болд
2023-02-17 10:48

Ямар үнэтэй юм бэ литер сүү 3000 байхад болно ингэж өөрсдөө төгрөгний ханшийг унагаж байгаа тэр нь иргэдэд хатуу цохилт болж хувирдаг.

Иргэн
Иргэн
2023-02-17 11:31

Ийм үнээр сүү авч хэрэглэх үү? Манайд үндэсний нэртэй болгоны бүтээгдэхүүн нь яагаад тэнгэрт тулсан дээд үнэ ханштай бгааг ойлгохгүй юм дах

Зочин
Зочин
2023-02-17 13:59
Reply to  Иргэн

Ямааны сүү угаас үнэтэй л дээ

Зочин
Зочин
2023-02-17 14:36

Ингэж зараад хол ##хахыг хар . Америк голландад сүү хэд . вэ хар

Back to top button