Бизнес мэдээ

Бахархалтайгаар хэрэглэх үндэсний тансаг зэрэглэлийн брэндүүдийг онцлох нь

17-р жарны “Үзэсгэлэнт Болгогч” хэмээх Харагчин Туулай жилийн шинийн нэгний өдөр энэ сарын 21-нд тохионо. Сар шинийн баярыг Монголчууд бид өргөн дэлгэр тэмдэглэж, айлд ирсэн гийчин бүрийн гарыг цайлгадаг уламжлал, ёс заншилтай билээ.

Жил бүрийн Цагаан сараар айл өрх бүр баярын ширээ, бэлэг сэлтэд хамгийн их ач холбогдол өгдөг. Монгол түмний үндэсний сар шинийн баярын гол утга учир нь хүйтэн өвлийг өнөтэй давж чадсанаа тэмдэглэх явдал бөгөөд элбэг дэлбэг ширээ засаж ураг төрлийн хүмүүсээ дайлах нь урин хаврыг угтаж буй нэгэн хэлбэр юм.

Таны баярын ширээг чимэхийн дээдээр чимж гарын бэлгийг тань нүнжигтэй харагдуулах 2023 оны дотоодын салбар бүрийн тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.

​​

  • Говь Кашмер

Ноолууран бүтээгдэх нь манай улсын гадагшаа тогтмол экспортолдог уул уурхайн бус цөөн бүтээгдэхүүнүүдийн нэг бөгөөд монгол ноолуурын чанар олон улсад үнэлэгддэг. Говь компани нь тэртээ 1981 онд байгуулагдсан цагаасаа тогтмол өсөн дэвшсээр өнөөдөр салбартаа шилдэг нь болсон төдийгүй, гадаадын жуулчид Монголд ирэхдээ заавал худалдан авалт хийдэг үндэсний брэнд болж чаджээ.

Ноолууран цамц, ороолт, бээлий зэрэг нь цагаан сарын баяраар хамгийн хүндэтгэлтэй зочид, тухайлбал өндөр настан, хүргэн, бэр, олон жил уулзаагүй ахан дүүс, тэр бүү хэл бяцхан үрсдээ хүртэл өгөхөд тохиромжтой хамгийн дулаахан бэлэг байж чаддаг. Говь брэндийн бүтээгдэхүүнүүд өнгө загварын хувьд маш олон сонголттой байдаг нас, хүйс харгалзалгүй бэлгэлэх бүрэн боломжтой.

  • Таван Нүдэн брэнд

Монголын хамгийн үнэтэй, тансаг зэрэглэлийн брэндүүдийн нэг бол яах аргагүй Таван Нүдэн юм. Тус брэнд нь гоёлын хутга, аяга таваг, бугуйн цаг зэрэг цөөн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба өнгө, загварын хувьд голцуу үндэсний хэв шинж шингээсэн байдаг. Таван Нүдэн цөөн хэдэн жилийн хугацаанд тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээлийг нэг шат ахиулж нэр төрийн баталгаа болсон бүтээгдэхүүн хэрэглэхийг хүсвэл Таван Нүдэнг сонгодог болохуйц өсөж дэвшсэн байна.

Тэд хамгийн сүүлд “Чингис Хаан” нэртэй үзэг худалдаанд гаргасан бөгөөд түүнийгээ 27,000,000 төгрөгөөр үнэлсэн байна. Харин аяга, таваг, гүцний хувьд хүндтэй зочдодоо бэлэглэхэд боломжийн үнэтэй худалдаалагддаг аж.

  • Чингис Грандхаан брэнд

Чингис Грандхаан брэнд нь цагаан сарын баярын ширээний гол чимэг болсоор олон жил болжээ. Чингис Грандхаан нь үндэсний баярууд болох наадам, цагаан сарын баяруудаар олон жилийн туршид айл өрх бүрийн өргөө гэрийнхээ хоймортоо залдаг, баярын ширээний чимэг болсоор байгаа билээ. Өнгө үзэмжийн хувьд гоёмсог, модерн, орчин үеийн өнгө төрхийг шингээсэн. Төрийн шагналт ардын зураач Үржингийн Ядамсүрэнгийн зурсан Чингис хааны алдарт хөргийг тус брэнд нь амжилттайгаар мөнхжүүлж чаджээ. Мөн Чингис Грандхаан брэнд нь Оросын холбоот улсад амжилттайгаар экспортлогдоод зогсохгүй борлуулалтаараа тэргүүлэн яваа бөгөөд олон улсын стандартад нийцүүлэн хүргэж байгаа билээ

  • ХААН Шатар брэнд

Цагаан сарын баяраар шатар бэлгэнд авсан хүн тийм ч олон биш байх. Мэдрэмжтэй гэрийн эзэд зочныхоо сонирхолд тааруулж бэлэг зэхдэг. Гэхдээ ХААН Шатар брэндийн шатрын багцыг зөвхөн шатрын хорхойтнуудад өгнө гэвэл өрөөсгөл ойлголт. Эл брэнд нь тансаг зэрэглэлийн сувинер маягийн шатрын багц үйлдвэрлэдэг ба ердөө наймхан жилийн өмнөөс эхэлсэн гэхэд маш олон хүмүүсийн зочны өрөөг чимж байгаа аж.

Тус брэндийн хамт олон өнгөрсөн оны сүүлээр хамгийн том хэмжээтэй Их гарын ХААН ШАТАР-аа Швейцарын Musee Suisse Du Jeu музейн сан хөмрөгт нь хандивласан аж.

  • Лхамур Брэнд

Lhamour брэнд нь Монгол хүний эрүүл мэнд, арьсны онцлогт тааруулан байгалийн гаралтай, эрүүл чанартай бүтээгдэхүүнээр олон улсад танигдах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Тухайн брэндийн онцлог гэвэл Монголын хөрсөн дээр ургасан түүхий эдийг ашиглан бүтээгдэхүүн болгон боловсруулдаг бөгөөд бүтээгдэхүүний сав савлагаа, боодол нь дахин боловсруулалтыг дэмжиж байгальд ээлтэй үйлдвэрлэл явуулдгаараа давуу талтай юм.

Lhamour брэнд нь үндэсний Цагаан сарын баярт зориулан “Амар Байна уу” гэх нэртэй багц бэлгийн худалдан авалт гаргасан бөгөөд зочин, гийчинд өгөхөд тохиромжтой брэндүүдийн нэг юм.

  • Байгал Брэнд 

Байгал брэнд нь дэлхийн жишиг стандартын шаардлагад нийцүүлэн 2014 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй. Тухайн брэнд нь Монгол улсын түүх соёл, уламжлал, бэлгэдэл дээр суурилж орчин үеийн хэв маягтай зохируулан амжилттайгаар Монголын зах зээлд тансаг зэрэглэлийн брэнд болж чадсан юм.

Цагаан сарын баяраар гэрт ирсэн ахан дүүс, зочин гийчинд бэлэг болгон өгөхөд тун ч их тохиромжтой бөгөөд сонголт арвинтай билээ. Гоёл чимэглэл, гэр ахуйн хэрэгслийг бүсгүй хүмүүст өгөхөд зохистой бол сувинер, бүсийг эр хүнд бэлэглэвэл таатай гэх.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button