Нийгэм мэдээ

Алдарт "Барселона" монгол ноолуураар гоёно

Монголын томоохон брэндүүдийн нэг болох "Говь" кашмер домогт Барселона клубтэй албан ёсоор хамтарч ажиллахаар болжээ. Энэ сард манай улсын төлөөлөгч нар Барселона клубын ерөнхийлөгч Хоан Лапорта болон бусад албаны хүмүүстээ уулзалт хийж цамц, ороолт, малгай, бээлий зэрэг бүтээгдэхүүн дээр хамтрах болсноо баталгаажуулсан байна.

Испанийн алдарт Барселона хөлбөмбөгийн баг дэлхийд чансаагаараа хоёрдугаарт эрэмбэлэгддэг аж. 1899 онд анх байгуулагдаж өдгөө дотоодын болон олон улсын тэмцээнүүдэд удаа дараа олон арван ялалт байгуулсан билээ.

Испани улсын нийт хүн амын 25 хувь нь Барселона клубыг дэмждэг гэсэн судалгаа байдаг бөгөөд европын таван хүн тутмын нэг нь Барселона клубыг ямар нэг байдлаар хөгжөөн дэмждэг байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-27 00:04

амархан бөөсөрдөгийг нь шийдээрэй .underwoodiin ноосон хувцас бөөстдөггүй шүү .бүтээгдэхүүнийг сайжруул .өнгө загварууд нь хоцрогдсон санагдсан .урьд нь зарим загвар сайн байсан шүү

Холбоотой мэдээ

Back to top button