Нийгмийн

АНУ-ын метронд “Говь”-ийн сурталчилгааны самбар байршжээ

Бид хэдхэн хоногийн өмнө АНУ-ын “Times Square”-ийн “Coca Cola” цамхагт Монголын “Говь” брендийн сурталчилгаа байршсан талаар мэдээлсэн билээ. Ахин нэг баяртай мэдээ дуулгахад АНУ-ын метронд “Говь” ХК-ийн бүтээгдэхүүний сурталчилгааны самбар байршжээ.

Говь ХК нь 1981 онд Япон улсын хөрөнгө оруулалттайгаа байгуулагдсан үндэсний томоохон үйлдвэрлэгч юм. “Говь” ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг 2007 оны долдугаар сард “Эф Си Ай” ХХК Олон улсын нээлттэй дуудлага худалдаагаар худалдан авснаар “Говь” ХК хувийн хэвшлийн бүтэц зохион байгуулалт, менежменттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол ямааны 100 хувь ноолуур, тэмээний ноос болон сарлагийн хөөврийг ашиглан дэлхийн зэрэглэлд нийцсэн хамгийн сүүлийн үеийн техник, технологиор үйлдвэрлэл явуулдаг. Үйлдвэрлэл, хүчин чадал, чанар, үйлчилгээ зэрэг бүх талын үзүүлэлтээрээ дэлхийн топ таван ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тоонд зүй ёсоор тооцогддог билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button