СПОРТ
“Астон Вилла“ Эмилиано Мартинесийг явуулж, Ясин Бунуг авахыг хүсэж байна

Английн Премьер лигийн “Астон Вилла” багийн дасгалжуулагч Унай Эмери хаалгач Эмилиано Мартинесийг явуулахыг хүсэж байгаа гэнэ. Эмилиано дэлхийн аварга болсныхоо дараа шилдэг хаалгачийн цом аваад хийсэн үйлдэл нь Унай Эмеригийн бухимдлыг төрүүлсэн тул ийнхүү явуулахыг хүсэх болсон юм байна. Оронд нь “Севилья”-гаас Яссин Бунуг авахыг хүсэж байгаа аж.

Яссин Буну Мороккогийн шигшээ багаа энэ ДАШТ-д шөвгийн дөрөвт үлдэж, Африкийн багуудаас хамгийн өндөр амжилт үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.