НИЙГЭМ
“Говь” ХК "Дэлхийн номер нэг ноолууран пальто үйлдвэрлэгч" болохоо баталгаажууллаа

41 жилийн түүхт “Говь” ХК нь дэлхийн зах зээлийн олон шатлалт худалдааны шалгуурыг хангаж “Дэлхийн номер нэг ноолууран пальто үйлдвэрлэгч компани” болохоо баталгаажуулжээ.
Энэхүү худалдааны эрхийг авснаар Хойд Америкийн зах зээлд монгол ноолуураа таниулан сурталчлах таатай боломж бүрдэж байгаа юм байна. Уг худалдааны тэмдгийг АНУ-ын Худалдааны яамны харьяа агентлаг болох АНУ-ын Патент, барааны тэмдгийн албанаас олгодог ажээ.

"Говь" ХК нь 2016 онд Герман улсын Берлин хотод салбар дэлгүүрээ нээсэн. 2019 оноос эхлэн www.gobicashmere.com олон улсын онлайн худалдааны сувгаар бараагаа борлуулж буй.
Тэд ирэх жилүүдэд дэлхий даяар 60 салбар дэлгүүрээ нээж нийт ажилчдынхаа тоог 10 мянгад хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе Монгол ямааны ноолуур дэлхийд тэргүүлэн ##дарших болтугай амжилт ура.
Chaaa haha atsaaaaaa