НИЙГЭМНийгэм мэдээ
"The Hu" хамтлаг метаверст тоглолтоо хийх анхны рок хамтлаг болно

Хүннү рок урсгалын хамтлаг болох "The Hu"-гийн тоглолтыг 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдөр метаверс виртуал ертөнцөд зохион байгуулах юм.
"The Hu in the Metaverse" тоглолт нь виртуал ертөнцөд зохион байгуулж буй дэлхийн анхны рок урсгалын тоглолт болох ажээ. Уг тоглолтыг зохион байгуулах мета ертөнцийг Монголын технологийн компаниуд өөрсдөө бүтээж буйгаараа онцлог юм байна.
Метаверс ертөнцөд дэлхий дахинаа алдартай хэд хэдэн одод тоглолтоо хийж байсан билээ. Тодруулбал, Marshmello, Travis Scott, Ariana Grande нар Fortnite, Justin Bieber, David Guetta нар Roblox, Wave зэрэг мета ертөнцөд тоглолтоо хийж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.