
Монголын хөлбөмбөгийн шигшээ эрэгтэй баг түүхэндээ анх удаа Европын багтай хүч үзэхээр боллоо.
Тодруулбал, энэ удаагийн албан ёсны нөхөрсөг тоглолт нь Олон улсын хөлбөмбөгийн холбооны өдөр /Fifa Days/-үүдээр буюу ирэх сар /гуравдугаар сар/-ын 25-нд Гүрж улсын Батуми хотод болохоор товлосон байна.
Гүржийн шигшээ баг дэлхийн чансааны 78 дугаарт эрэмбэлэгддэг билээ. Испанийн Валенсиа клубийн хаалгач Георги Мамардашвили, Италийн Наполи клубийн супер од Хвича Кварацхелиа нараар удирдуулсан хүчирхэг бүрэлдэхүүнтэй юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.