НИЙГЭМНийгэм мэдээ
"King Tug" Н.Төгсцогт дөрөвдүгээр сард тулалдана

"King Tug" Н.Төгсцогт рингэндээ дахин гарахаар болжээ. Хамгийн сүүлд нэг жил нэг сарын өмнө буюу 2022 оны нэгдүгээр сарын 22-нд Цөлийн шуурга хочтой Намиби улсын боксчин Сакариа Лукастай 10 раунд тулалдаж, тэнцэж байсан юм.
Тэгвэл энэ удаад Доминикан улсын тамирчин, 23 настай, 170 см өндөртэй "The Twist" хочит Луис Рейналдо Нунестэй тулалдах ажээ.
Нунес мэргэжлийн рингэнд 18 удаа тулаан хийж бүгдэд нь ялжээ. Хоёр боксчин 57.2 кг-ийн жинд тулалдах юм байна.
Уг тулаан АНУ-ын Калифорни мужийн Карсон хотын "Dignity Health Sports Park" цогцолборт 2023 оны дөрөвдүгээр сарын 8-нд болох ажээ.
"King Tug" өнөөдрийн байдлаар Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимпын наадам, дэлхийн АШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57.2 кг жингийн дэлхийн аварга, мэргэжлийн рингэнд 15 тулаан хийснээс 12 ялж, нэг тэнцэж, хоёр ялагдсан амжилттай байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Amjilt dvv min