"RFID чип түгжрэлийг 30 хувь бууруулдаг олон улсын туршлага бий. Бид ийм үр дүнд хүрнэ"

Замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй НЭГ САЯ тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ суурилуулах ажлыг маргааш /2023.03.01/-наас эхлүүлнэ.
Энэ цахим гэрчилгээний талаар багц мэдээллийг тодруулан хүргэж байна.
-Цахим гэрчилгээ буюу чипний ажиллах зарчим-
Чипний зарчим маш энгийн. Байр орц, зогсоол руу ороход ашигладаг чипний зарчмаар үйлчилнэ. Улаанбаатар хотын хэмжээнд 161 цэгт RFID уншигчийг суурилуулсан. Чипийг уншигч төхөөрөмжүүд ойртоход тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг шүүнэ. Зөрчилтэй байвал мэдээлэл нь тухайн систем рүү илгээгдэх юм. Ингэснээр:
- Оношилгоонд ороогүй
- Даатгуулаагүй
- Замын хөдөлгөөний зөрчилтэй
- Торгуулиа төлөөгүй
- Татварын өртэй тухай мэдээллийг хянана.
Тэгэхээр тээврийн хэрэгслийн торгууль, татвар, даатгал, замын хөдөлгөөний зөрчил зэрэг бүх асуудлыг энэ системээр шийдвэрлэх ажээ.
-Байршил тогтоож, тагнаж чагнах байдлаар хянах боломжгүй-
RFID чип нь автомашиныг зайнаас бүртгэх нь маш олон сул талтай. Хэрэглэгчийг тагнах болоцоог бий болгох эрсдэлтэй хэмээн шүүмжлэл гараад байгаа билээ.
Нэгт, эл цахим гэрчилгээг хүн дээр бус автомашинд суулгана. Хоёрт, тухайн автомашинд хэн сууж явааг мэдэх боломжгүй. Гуравт, чипийг хянах камер бүхий шонгийн моднуудыг зөвхөн төв зам дагуу байрлуулсан. Дөрөвт, хамгийн сүүлийн үеийн найдвартай технологиор нууцалж хамгаалж, кодлоно. Иргэн А цэгээс В цэгт очиход тэр машиныг хэн нэгэн хүн, төрийн байгууллага тагнаж, чагнах ямар ч боломжгүй. Хувь хүний нууцлалыг маш сайн хангасан.
-Жолооч нарын даатгалын 13 тэрбум төгрөгийг зарцуулна-
Чипийг үнэгүй суурилуулна. Гэхдээ төсвийн мөнгөнөөс бус жолооч нарын даатгалын мөнгөнөөс гарган эл ажлыг хэрэгжүүлж буй. Тодруулбал, жолоочийн албан журмын нөөц сангаас 13 тэрбум төгрөгийг гаргаж байгаа аж. Үүнд RFID чип суурилуулах, мэдээллийн нэгдсэн сан, олон улс, улсын чанартай авто зам дагуух төлбөр авах цэгүүдийг цахимжуулах ажлууд багтжээ.
-Цахим гэрчилгээ суурилуулах компанийг тендерээр сонгон шалгаруулна-
Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга сайд Ж.Сүхбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нарын хамтарсан тушаалаар ЗТХЯ-ны Төрийн нарийн бичиг С.Батболдоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулжээ. Мөн сонгон шалгаруулалтын дэд ажлын хэсэг гарч, машинд наах цахим гэрчилгээ нийлүүлэх компанийг ирэх сард шалгаруулна. Tender.gov.mn болон бусад холбогдох хууль журмын дагуу зарлагдахаар нэг компани байх уу, хоёр гурван компани хамтарч орж ирэх үү гэдэг нь гэрээ хэлцэл байгуулж, ирэх сарын 1-нээс тодорхой болох ажээ.
O.Чинзориг: Цахим гэрчилгээ суулгаснаар түгжрэл 30 хүртэл хувиар буурах боломжтой

Мөн бид зарим мэдээллийг Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзоригоос тодрууллаа.
-Нэг сая гаруй тээврийн хэрэгсэлд RFID чип суулгах ажлын бэлтгэл хэр хангагдав?
-Замын түгжрэлийг бууруулах зорилгоор цогц арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь Улаанбаатар хотын зам тээврийн нэгдсэн системийн тогтолцоог шинээр байгуулан нэвтрүүлж байна. Энэ нь зорчих хөдөлгөөнийг хянахад түлхэц үзүүлэх менежментийн систем юм. Зам тээвэртэй холбоотой бүхий л байгууллагууд эл системтэй холбогдож ажиллана.
2022 оны арваннэгдүгээр сараас товчоод цахимжсан. Нэгдүгээр эгнээнд орчин үеийн камерууд суурилуулсан.
-Туршилтын журмаар эхний ээлжинд 1000 автомашинд суурилуулсан гэсэн. Ямар үр дүн ажиглагдав?
-RFID чипийг тээврийн хэрэгсэлд суурилуулахдаа техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн зохион байгуулна.
Эхний ээлжинд 1000 гаруй автомашинд туршилтын журмаар суурилуулсан. Гуравдугаар сарын 1-нээс эхлээд хамгийн түрүүнд төрийн өмчийн байгууллагуудын тээврийн хэрэгслүүдэд чип суулгаж эхлэх аж. Цагдаа, эмнэлэг, онцгой зэрэг албан байгууллагын машинуудад. Цаашлаад ямархуу менежмент зохион байгуулалттайгаар явуулах вэ гэдгийг шийдвэрлэх юм. 100 цэг байгуулж, сургалтад хамрагдсан мэргэжлийн алба хаагчид ажиллана. Цэгийн тоог нэмэх эсэхээ ч тухайд үед шийдвэрлэнэ.
Ер нь гайхаад байхаар зүйл биш шүү дээ. Дэлхийн хотууд яг энэ зарчмаар түгжрэлээ бууруулж ирсэн. Ганцхан RFID систем биш, товчоодын, камерын, зогсоолын, төлбөр тооцооны зэрэг цогцоор нь шийдвэрлэх юм. Улаанбаатар хотод замын нэг цагдаа өдөрт 10-11 автомашин хянадаг. Өдөрт 250 цагдаагийн алба хаагч зам дээр ажилладаг. Тэд нэг өдөрт 2500 гаруй автомашин шалгаж байгаа нь таван хувьдаа ч хүрдэггүй тоон үзүүлэлт.
-Бүх тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээ суурилуулсны дараа ямар үр дүн гарна гэх хүлээлттэй байна вэ?
-Энэ систем ажиллаж эхэлснээр хяналт сайжирч, иргэд төлөвлөгөөтэй, сахилга хариуцлага сайтай, мэдээлэлтэйгээр замын хөдөлгөөнд оролцдог болно. Тэгэхээр түгжрэл буурна. RFID систем нэвтрүүлснээр түгжрэл 30 хувь буурсан гэх дэлхийн улс орнуудын судалгаа бий. Улаанбаатарт хурдтай үр дүнгүүд гараад эхэлсэн. Тухайлбал,
Нэгт, товчоодод шууд нэвтрүүлэх төхөөрөмж буюу төлбөрийн автомат систем суурилснаар мөнгө хурааж түгжрэл үүсгэдэг байдал арилсан
Хоёрт, хамгийн сүүлийн үеийн ухаалаг камерын системийг нутагшуулаад эхэлсэн. Өмнө нь улаан гэрэл, хурд, нэгдүгээр эгнээгээр зорчсон эсэх гурвыг л хянадаг байлаа. Одоо 8-9 дүрэм мөрдүүлдэг болж байна. Утсаар ярих, хамгаалалтын бүс зүүгээгүй байх, эгнээ байр буруу эзлэх гэхчлэн.
Гуравт, бүрэн бус тээврийн хэрэгслүүд нийслэл рүү нэвтрэх боломжгүй болно.
Дэлхийн хотуудад замын цагдаа байдаггүй. Бид үүн рүү л зорьж байна. Богино хугацаанд очно.
-Олон улсад энэхүү системийг ашигласан сайн жишиг судалсан байх мэдээж. Ямар улсуудаас туршлага судлав?
-Энэхүү системийнхээ тогтолцоог бий болгохдоо Москва хотыг нэлээдгүй түшиглэсэн. Учир нь зам тээврийн тогтолцоо нь ойролцоо. Мөн Ерөнхий сайд болон Хотын дарга Сингапур улсад айлчилсныг санаж байгаа байх. Эл улсыг цахимжуулсан ST инженерийн компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Долоо хоног бүр зөвлөмж авч байгаа. Түүнчлэн БНСУ болон БНХАУ-аас туршлага судлаад хамтран ажиллаж байна. Хамгийн гол нь Улаанбаатар хотын уур амьсгалын онцлог, жолооч нарын хэрэглээ, нөхцөл байдал зэрэгт түшиглэн бий болгосон систем. Гадны ямар нэгэн баригдмал систем биш. Монгол инженерүүд өөрсдийн оюун ухаанаараа бүтээсэн, цаашид хөгжүүлээд явах боломжтой систем гэсэн үг.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 хувь түгжрэл буурна гэж худлаа хуцахаа боль...
Ямар ч үр дүн гарахгүй дэ түгжрэл хэвээрэй байна
Та нар иргэдээ ингэж дарамталж байхаар тэр албаны машинуудаа цэгцэл татвар төлөгчдийн мөнгөөр авсан машин татварийн мөнгөнөөс шатахуун бас хийдэг төрийн машинууддаа л наад чипээ хий
Товчоод дээр бол ойлгож байна аа хэрэгтэй зүйл болсон. Хотын замд яг яаж түгжрэл бууруулах юм бол ойлгомжгүй байна. Ямар арга замаар гол юм аа огт ярихгүй юм. Их бага тойруугаар зорчиход Өндөр төлбөр тогтоох юм уу. Тэгээд төлбөрөө авч чадах уу, нөгөө торгуулиа авч чаддаггүй шигээ юм болох вий, тэгсэнээ 3 сарын сарын дараа хэн ч тоодоггүй зүйл болж хувирах бий үр дүнд нь хууль, журмыг дагдаг хэсэг нь хохирч хэнэггүй хэсэг нь хождог шүү.
Түгжрэл 30% буурвал шүтье... буурахгүй бол хариуцлага байх хэрэгтэй 13 тэрбумаа буцааж төлөөд шорондоо морил
13 тэрбумыг эргэн төлүүлэх талаар ард түмэн тэмцэж чадах уу. гэдэг л асуудал.
1 км тутамд 15төгрөг авах гэж тавьсан биздээ
Товчоод дээр өчнөөн оллн хаалгатай хирнээ зөвхөн нэг гарцаар машинуудыг нэвтрүүлж, зохиомол хүлээлт үүсгээд байхад л улаан цайм л худлаа аашах юм даа. Энэ чип суулгаад машинуудын мэдээллийг төвдөө дамжуулах юм байна. Харин яаж хариуцлага тооцох нь тодорхой бус байна штээ. Зөрчилтэй ТХүүд чинь наад мэдрэгчтэй багануудын хажуугаар чинь зүгээр л яваад өнгөрнө. Торгуулиа ч бүрэн хурааж авч чадахгүй байж, дэмий юманд мөнгө үрэхийн.
Үнэн нь л байгаа даа. Худлаа бол хэрэггүй юманд татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарсан хариуцлагаа хүлээгээрэй дээ
demjij bna, zarim jolooch nar bur arai denduu baigaa shu, avtobusnii buudliig mash sain chuloolj ugoochee.
30% гэх шиг хэлсэн ярьсандаа ямарч хариуцлага хүлээхгүй болохоор дураараа хуцах юмаа
Zailj uz
Улаанбаатар хотын хэмжээнд эхний ээлжинд явуулаад үздээ юу болох нь уу
.
Жолоочийн даатгалын мөнгийг ийм зориулалтаар ашиглаж болох билүү
Ulaanbaatar xotiin tugjrel utaanii asuudal olon jil ard tumniig buximduulj xorduulj zovooj zalxaaj baina daa Ene asuudaliig tsegstelj shiidej chadax xun odoo boltol baixgui baigaa ni gun emgenel yulm daa
RFID хоцрогдсон технологи шүү дээ хамгийн гол нь ????????????????
Ene bol bidniig baingiin hynaltand haa ywna Yu hiij bn gej hynaltan door bailgaj n bid erh cheleetei hunii erh n hn bga negee jagsagjid yagaad dugrahgui bga bid urgelj hynaltan dor ywah nee
шинэ зам босоод ирэх юм байлгүй дээ. Мунхагууд… торгууль татвараа д бодож байгаа нэг хэрэг өөр юу ч биш. нөгөө л явдаг замуудаараа нөгөө л машинууд нь явна ш дээ.
Заавал 100 хувь шалгах ёстой юм уу? Юу гэнэ вэ 5 хувьдаа ч хүрдэггүй гэнэ үү. Ингэж донгосхоо боль Замаар дүүрэн шар ногоон парчик өмссөн нөхдүүд шалгаад л байгаа харагддаг. Зарим нь фэсээ ухаад л зогсож байдаг ш дээ. Завтай болоод утсаа мэрж байгаа биз дээ. Мөн яахаараа замын түгжрэл 30 буурдаг юм? Баахан мөнгө зувшуулчаад түүнийгээ нуух гэж худлаа донгосох хэрэггүй. Наадах чинь хяналын зориулалттай мөн хүн хүч хэмнэсэн технологи. Товчхондоо бол зам дээр шар ногоон парчик өмссөн хүмүүсгүй болно гэсэн үг. Хамгийн ойрын жишээ л гэхэд Эрээнд 3-4-өөрөө зам дээр зогсож байгаа цагдааг харсан уу? Тэд аль эрт энэ технологид шилжсэн, одоо тэр нь хуучирсан тул өөр технологид шилжиж байгаа гэнэ.
төлөвлөгөөтэй зорчидог болно гэнэ үү хэн төлөвлөгөөгүй яваад байгаа юм бэ.тэр төрийн албаны машинаа хянадаг юм байгаа биз хувь хүний эрх нууцад ингэж халдахгүйээ...
30% buruulahgui bol ta nar naad tawisan shon chip I munguu uursduu gargaj chadahuu
30% буурахгүй бол ард түмэн нүдэн дээр 13 тэрбумыг
нь буцааж өгөөд . Хариуцлага тооцох хүмүүс хээ нэр гаргаад явуулдаг явуулна гэж амла.
Энэ бол ЗГ,нийслэлийн ЗД,ЦЕГ хэдхэн дарга нарын бизнесээс өөр юу ч биш хажуугаар нь иргэдийн хувийн нууцлал эрх ,эрх чөлөөг хязгаарлах хянах ,мөнгө хураах ийм л систем бүх нийтээрээ энэ цахим үнэмлэх гэгчийг авахгүй байх хөдөлгөөн өрнүүлэх хэрэгтэй...
Түгжрэлийг бодит ажил хийж зам гүүр ,орц гарц гаргах том захуудыг хотоос зайлуулж шийдэх болохоос ингэж шийдэхгүй......
Амжилт хүсье Осол аваар гарах нь багасаж түгжрэл буурах нь дамжиггүй . Харин согтуу жолоочийг яаж хянах юм болоо