Нийгмийн

Гол, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Хөвсгөл нуурын бүх хил хөдөлж мөсөн замаар тээвэр хийх боломжгүй болсон тул Рэнчинлхүмбэ, Ханх, Улаан-Уул, Хатгал, Баянзүрх сумын иргэдийг мөсөн замаар хөдөлгөөнд оролцохгүй байхыг тус аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Мөн Хатгал тосгоны чиглэлд амралт зугаалгаар явж байгаа иргэд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг зөвлөсөн юм.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн "Орхон-Сэлэнгийн бэлчир" гэх газар автомашин мөс цөмөрч суусан тухай дуудлагыг өчигдөр буюу хоёрдугаар сарын 27-ны 08.34 цагт хүлээн авсан байна.

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн Хьюндэй Портер загварын автомашины хойд дугуй голын мөсөнд цөмөрч суусан байсныг нэг цагийн турш ажиллаж, татан гаргажээ.

Иргэд та бүхнийг гол, нууран дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-28 11:24

Аюултай шүү. Өгийн нууран дээр дрифт нтр хийж байгаа з�##�уус үр дүнгээ тооцохгүй л саагицгааж байх шиг байгаа юм

Зочин
Зочин
2023-02-28 11:30

ээ ёстой эд хөрөнгөөрөө 100% хохирч болох эрсдэл шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button