НИЙГЭМНийгэм мэдээ

Шилийн богдын чиглэл дэх замын шалгалт шинийн 15 хүртэл үргэлжилнэ

Сар шинийн баярын өдрүүдэд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Алтан овоо, Шилийн богд хайрханд мөргөж, шинийн 8-ны нарыг харах гэсэн аялагчдын тоо нэмэгдсэн байна.

Өнөөдрийг хүртэл дээрх чиглэлийг 3000 гаруй тээврийн хэрэгсэл, 15 орчим мянган иргэн зорьжээ.

Өнгөрсөн жилийн өдийд 5000 гаруй тээврийн хэрэгсэл, 20-30 орчим мянга иргэн очжээ. Улмаар замын хөдөлгөөний эрчим нэмэгдсэнтэй холбоотойгоор зам тээврийн осол, хэргүүд ихээр гардаг байна.

No description available.

Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван, аюулгүй зорчих, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчдыг цагийн менежментийн дагуу зургаан цэгт хяналтын пост гаргажээ.

Энэ хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 31-ийг бүртгэсэн байна. Тус аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн Алтан овоо, Шилийн богдын чиглэлд зорчих иргэдийн хөдөлгөөнд шинийн 15-ныг хүртэлх хугацаанд хяналт тавьж байгаа ажээ.

Иргэд та бүхэн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, замын нөхцөлд хурдаа тохируулж явах, хамгаалах бүс хэрэглэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-28 18:10

ЭРЭЛХЭГ ЗОРИГТ БАРТААЧ АЙХЫГ ҮЛ МЭДЭГЧ ХӨӨРХӨН ПРУССУУД АЙМШИГТ ЛЮКСУСТЭЙ АНА МАНА АЧ ТАЧ ҮЗЭЛЦЭН ШИЛИЙН БОГДОД ОЧЖЭЭ .ДЭЛХИЙН ШИЛДЭГ МАШИН ПРУССТ НОБЕЛИЙН ШАГНАЛ ОЛГОЁОО.ПРУСС УНАСАН МОНГОЛЧУУД ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭЭС ХАМААГҮЙ УХААЛАГ ШҮҮ ШИЛИЙН БОГД РУУ СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЛЭЭ ЖОЛООДОН ОЧДОГ ЮМ ШҮҮ ЦАГДААГУУДАА ТАСРААГҮЙ Л БОЛ ӨНГӨРӨӨ

Холбоотой мэдээ

Back to top button