НИЙГЭМНийгэм мэдээ

IHC койны Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарт таслан сэргийлэх арга хэмжээ авлаа

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Их Бит" ХХК-ийн үүсгэн байгуулсан Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарт таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн юм.

Тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл тогтоогдож байна гэж дүгнэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах үүднээс яллагдагч Б.Гантигт өчигдөр буюу 27-ны өдрөөс, Б.Эрхэмбаярт өнөөдөр буюу 28-наас эхлэн тус тус нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

А.ДАВАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-02-28 17:55

Жарг##тай үедээ хамт байж 25 хувиа х##ааслаад арилж өгсөн Идэр од одоо болхоор эднийхээ төлөө ганц үг ганхийдэггүй үнхээр новш юмаа

Уншигч
Уншигч
2023-03-01 02:27

Ochij ochij navsgar mongol guilgachid delhii deer coin- salbart garch haragdaach...
1 muu jeden alialagch, shaldan guya, salbadai nar coin Zarah gene... Amitnii eleg hoshmoor...
Martsanaas edgeer luivarchid tog tsahilgaanii mongoo tolson yy ??? Virtual mongonoos naimaa hiihed tog ih iddeg. 1 odort jiliin heregleenii tog tsahilgaan iddeg...
Jeden shaldan bandi ulaan tsagaan luivar hiisen

Холбоотой мэдээ

Back to top button