УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ТАНИЛЦ: Хилээр гарах хоригт орсон 32 яллагдагч

Нийслэлийн Прокурорын газраас “Хөгжлийн банк”-ны хэрэгт холбогдуулан 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 493 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Энэхүү хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.03.02/ Улаанбаатар чуулгын байранд боллоо.

Улмаар яллагдагч болон тэдний өмгөөлөгчдийн зүгээс шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Шүүгч нар хүсэлтийг хэлэлцэж, дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 8.30 цаг хүртэл хойшлуулсан.

Ингэхдээ дараагийн шүүх хуралдаан хүртэл дараах нэр бүхий 32 хүнийг хилээр гарахыг нь хориглов. Үүнд:

  1. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
  2. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
  3. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
  4. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг
  5. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн Ж.Үхэртар
  6. ХҮН-ын гишүүн Б.Найдалаа
  7. Б.Баттөр
  8. ЗГХЭГ-ын дэд дарга асан, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Даажамба
  9. БХБЯ-ны ТНБД, ТУЗ-ийн гишүүн С.Магнайсүрэн
  10. ЗГХЭГ-ын дэд дарга асан, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай
  11. Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн хуульч Т.Пүрэвсүрэн
  12. Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн хуульч Б.Чинзориг
  13. Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Т.Оюунчимэг
  14. Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын мэргэжилтэн Д.Уянга
  15. "Монголдрай милк" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн О.Хуягцогт
  16. Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн хуульч Г.Гантогтох
  17. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг Х.Баттулга
  18. "Монгол ус" ТӨҮГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Баярсайхан
  19. Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн Л.Аззаяа
  20. Ё.Баатарбилэгийн төрсөн эцэг Б.Цэрэндаваа
  21. Ё.Баатарбилэгийн төрсөн дүү Ё.Доржсумьяа
  22. Ц.Цэвэгмэд
  23. Хөгжлийн банкны мэргэжилтэн асан Ц.Билгүүн
  24. ЕТГ-ын дэд дарга асан Г.Байгалмаа
  25. Г.Байгальмаагийн төрсөн дүү Г.Санжмятав
  26. "Пирамид орд" ХХК-ийн захирал Г.Цолмон
  27. ЗТХЯ-ны дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ
  28. "Ган хүдэр орд" ХХК-ийн захирал Л.Ням-Очир
  29. Хөгжлийн банкны хуулийн хэлтсийн захирал асан М.Золжаргал
  30. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн
  31. ЗТХЯ-ны ТНБД асан, ТУЗ-ийн гишүүн Б.Батзаяа
  32. Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн асан Н.Баярчимэг нар юм.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үлдсэн улсууд нь яах юм бэ?.

Зочин хнөмхийнүүд гэнэ
Зочин хнөмхийнүүд гэнэ

хэнтийн ганбямынхүү Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч дөлгөөн, ЖДҮ-ийн санг цөлмөх ажлыг зохион байгуулагч одоо ерөнхийлөгч гэгдэгч Хүрэлсүхийн Хүрэлсүхийн суганд нуугдаж буй Янгугийн Содбаатарын төрсөн ах Содэрдэнэ нар ял завшиж буй ажээ.

Зочин
Зочин

Hudlaa hoishluulj bgaad zamharuulna da ed nar

Зочин
Зочин

МАНАН-н эзэн газрын наймаачин Ми Энхболд яасан бэ? Хаана жаргаж яваа бол.....

Зочин
Зочин

Баярчимэг гэж Сумьяабазар хаана уу тэнд л дагаж явдаг хүүхэн цаадахынхаа өмнөөс хэрэгт орчихлоо. М.Золжаргал гэж жаатай авгай Гашуун сухайтын төмөр замын төсөлд баахан холиосон. Одоо Наранцогтоор татуулаад Эрдэнэс Монгол руу шургалчихсан гэж байгаа

Холбоотой мэдээ

Back to top button