НИЙГЭМ

“Монгол охид дэлхийд”-2023 ирэх сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Ахлах ангийн 300 эмэгтэй сурагчийг хамруулж буй “Монгол охид дэлхийд” менторшип 2023 хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр тохиолоо. Энэхүү хөтөлбөрийг “Дэлхийн Мөрөөдлийн Сургууль” НҮТББ санаачилж, үндсэн зохион байгуулагчаар Зууны 100 эмэгтэй төслийг санаачлан хэрэгжүүлэгч “Даян Дэлхийн Монгол Эмэгтэйчүүд Хамтдаа” ТББ ажиллаж байна.

“Монгол охид дэлхийд” менторшип хөтөлбөр нь 21 аймаг, есөн дүүргийн Англи хэлний зохих шалгуурт тэнцсэн ахлах ангийн сурагч охидыг хамруулж байгаагаараа онцлог юм. Төсөл хөтөлбөр гуравдугаар сарын 3-наас дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд танхим болон цахим хосолсон хэлбэрээр зургаан үе шаттайгаар зохион байгуулагдана.

“Даян Дэлхийн Монгол Эмэгтэйчүүд Хамтдаа” ТББ-ын тэргүүн, Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Д.Энхжаргал “Монгол охид дэлхийд” менторшип 2023 хөтөлбөр хэрэгжсэнээр гадаадын томоохон их дээд сургуулиудад тэтгэлгээр суралцах хүсэл эрмэлзэлтэй, ирээдүйн зорилгоо эх орныхоо хөгжил дэвшил рүү чиглүүлсэн, дэлхийн чадвартай иргэн төрөн гарах боломж бүрдэнэ.

Мөн энэхүү хөтөлбөрт гадаадын их дээд сургуульд амжилттай суралцаж төгссөн 60 орчим ментор сайн дурын үндсэн дээр өөрийн арга туршлагаасаа хуваалцаж, тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн яаж хамрагдах талаарх мэдээллийг хүргэж ажиллана. Тухайлбал АНУ-ын Чикагогийн Эдийн засгийн сургуулийн төгсөгч, Монголбанкны ерөнхийлөгч асан А.Батсүх, АНУ-д суралцаж төгссөн, УИХ-ын гишүүн асан физикч А.Ундраа, Монгол улсын анхны генерал эмэгтэй Г.Болор тэргүүтэй олох сайхан эрхмүүд ментор хийнэ.

“Монгол охид дэлхийд” менторшип 2023 хөтөлбөрийг дэмжиж Төрийн банк, Санхүү банкны Эмэгтэйчүүдийн холбоо, Эрдэс баялгийн эмэгтэйчүүдийн холбоо, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа аж үйлдвэрийн танхим Монгол дахь салбар, Хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Хаан банк, Сантис англи хэлний сургууль, Австрали улсад төгсөгчдийн холбоо, Ард санхүүгийн нэгдэл, Рио тинто Монгол, Эрдэнэт үйлдвэр зэрэг байгууллагуудын удирдлагууд өөрсдийн гадаадад сургууль төгссөн шилдэг удирдах ажилтнуудаараа ментор хийн манлайлж ажиллаж байгаад нь туйлын талархалтай байна.

Түүнчлэн төслийн төгсгөлд эдгээр сурагч охид гадаадын их дээд сургуулиудад сурах арга зам, эдийн засгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар бодит мэдлэгтэй болж, түүнийгээ ажил, амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой болно.” гэлээ

“Даян Дэлхийн Монгол Эмэгтэйчүүд Хамтдаа” ТББ-ын тэргүүн, Монголбанкны Дэд ерөнхийлөгч асан Д.Энхжаргалын тухайд гадаадад сурч байгаа Монгол эмэгтэйчүүдтэй хамтран Зууны 100 эмэгтэй төслийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Монгол охидын сайн сайхны төлөөх уг хүмүүнлэгийн төсөл нь манлайлагч охид эмэгтэйчүүдийг төрүүлэн гаргах, хөгжүүлэх их үйлсэд бодит дэмжлэг үзүүлж буй чухал санаачилга болж байна. Цаашид энэ үйл ажиллагааг жил бүр зохион байгуулна гэдгээ тэрээр мөн мэдэгдсэн юм.

Нийслэлийн Хангай цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Г.Ариунжаргал “Монгол охид дэлхийд” менторшип хөтөлбөрт тэнцэж, боломжийн үүд хаалгыг нээсэндээ маш их баяртай байна.  Миний хувьд тархины мэс засалчаар цаашид суралцах төлөвлөгөөтэй байгаа. Монголд энэ чиглэлээр суралцахад хүндрэлтэй учраас гадны их дээд сургуулиудад суралцана гэж төлөвлөж байна. Ерөнхийдөө Харвардын их сургуульд тэнцэж орох нь миний ойрын зорилго болоод буй. Тийм ч учраас энэ хөтөлбөрөөр дамжуулж гадаадад хэрхэн яаж, суралцах, тэтгэлэгт яаж хамрагдах талаар мэдээлэлтэй болж, түүнийгээ өөрийн ирээдүйд хэрэгжүүлэх сонирхолтой байна.

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын сурагч М.Энхтуул “Энэ хөтөлбөрт орон нутгаас хамрагдсан сурагчдын төлөөлөл болж, өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаадаа талархалтай байна. “Монгол охид дэлхийд” менторшип 2023 хөтөлбөрийг цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулж байгаа нь хөдөө орон нутгийн сурагчдад мэдээллээс хоцрохгүй байх боломжийг олгож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочи
Зочи
2023-03-04 16:32

!

Холбоотой мэдээ

Back to top button