Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин
Дуучин Адель Леброн Жэймсийн менежер Ричтэй ирэх зун хуримаа хийнэ

Дуучин Адель сагсанбөмбөгийн тамирчин Леброн Жэймсийн менежер Рич Полтой хоёр жил гаруйн хугацаанд үерхсэний эцэст сүй тавьсан байна. Энэ нь түүний шүтэн бишрэгчдийн дунд "Рич Пол гэж хэн бэ" гэх асуулт үүсээд буй.

Рич Пол нь Кливланд мужид төржээ. Түүний хувьд өдгөө 41 настай юм. Нисэх онгоцны буудал дээр 2002 онд сагсчин Леброн Жэймстэй танилцаж, жилийн дараа түүний агент Леон Рөүзийн туслахаар ажиллаж эхэлжээ.
Рич тухайн агентлагт сүүлийн 10 орчим жилийн турш ажилласан байна. Улмаар 2012 онд өөрийн агентлагийг үүсгэн байгуулжээ. Энэ үеэр түүний анхны үйлчлүүлэгч нь Леброн Жэймс байсан аж. Рич болон Адель ирэх зун хуримаа хийхээр төлөвлөж байгаа талаар шуум гарчээ.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.