Шинэ зөвлөл: Бөхчүүдийн ёс зүй сайжирч, хариуцлага хүлээдэг болох уу

Монголын Үндэсний Бөхийн Холбоо нь ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлтэй болжээ.
Эл зөвлөлийн бүрэлдэхүүнд:
- Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу
- Орчуулагч, Япон судлаач Д.Төмөрбаатар
- Түүхч, түүхийн ухааны доктор Ц.Минжин
- Эрх зүйч, өмгөөлөгч П.Цолмонбаатар
- Спортын сэтгүүлч Н.Тамир
- Дуучин, МУСТА Х.Батмэнд
- Монгол Улсын харцага Д.Батболд болон МҮБХ-ны Тэргүүн нар багтжээ.
Зөвлөлийн гол үүрэг нь бүх шатны үндэсний бөхийн барилдаанууд болон сум, аймаг, улсын баяр наадамд бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд зөрчил гаргах, бөх сонирхогч үзэгчдийг үл хүндэтгэх, жудаг ёс болон дүрэм, журмыг зөрчсөн үйлдлүүдэд хариуцлага тооцон ажиллах аж.
Бөх хүний хүч чадал, ёс жудаг хоёр бие биеэ түшилцэж явдагт оршино. Бөх хүн биедээ бяртай ч, билэгдээ ёс жудагтай байх нь ямагт эрхэмлэж явах учиртай зүйл гэдэг. Гэвч цаг үе өөрчлөгдөхийн хирээр монгол бөхөд хүндэтгэл ба хүн ёс нь үгүй болсныг бүгд л хэлдэг болов.
Бөхчүүд цол, эрэмбэ багатай, өөрөөсөө доогуур баяртай нэгнээ дэвжээн дээр цохидог, үгийн муугаар хараах нь түмний нүдэнд ил гарах болсон. Өнгөрсөн онд хоёр ч удаа залуу бөхчүүд барилдааны үеэр биеэ цохисон үйлдэл гарсан. Энэ янзаараа Монгол бөхийн жудаг гээч нь үгүй болоход ойрхон байв.
Яг энэ үед Монголын Үндэсний Бөхийн Холбоон ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлтэй болж байгаа нь сайн хэрэг. Эл зөвлөл доройтож буй монгол бөхийн жудгийг сайжруулж, сэргээж чадах уу гэдэг нь эргэлзээтэй.
Бүр ядаж сайн нь тунаж, саар нь шүүгдэж явсаар монгол бөхийн өв соёл, ёс зүйн язгуур холбоос нь бий болно гэх өчүүхэн найдлага ядаж төрүүлэх биз ээ.
А.Сора
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
А.Сора гуай, бичсэн зүйлээ сайтар хянааад нийтэд танилцуулж байв�##� зүгээр юм байна шүү.
yapon sudlaach , mongol buhiin zuvlul geechid yah ym ? mungu tonshih arga uu?