УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Э.Батшугар: Арилжааны банкуудаар дамжсан 2542 зээлийг нэг бүрчлэн шалгаж байна

Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн буюу сүүлийн сонсголыг гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулах болсон талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Э.Батшугар, Ж.Сүхбаатар нар мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн сонсголоор арилжааны банкуудаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 2542 зээлийн асуудал, мөн 2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банкуудад Хөгжлийн Банкны эх үүсвэрээс байршуулсан нийт  3280 мөнгөн хадгаламж болон буцаан татсан асуудлыг ярих юм байна.

Хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар “Монгол Улсын эдийн засгийг тэлж, экспортыг нэмэгдүүлж, гадаадаас валют оруулж ирэх зорилгоор Хөгжлийн банкыг байгуулсан. Мөн Хөгжлийн банкны үндсэн эх үүсвэр нь дандаа гаднаас бонд маягаар орж ирсэн байдаг. Тиймээс Хөгжлийн банкнаас гарсан зээлийн эргэн төлөлтөөс илүү  зориулалт бусаар зарцуулдаг асуудлыг таслан зогсоох, зөв горимоор нь ажиллуулах нь маш чухал. Тиймээс Хянан шалгах Түр хорооноос шинжээчидтэй хамтран нэгбүрчлэн шалгаж ажиллаж байгаа. Банкуудаар дамжуулан олгосон зээлийг юунд зарцуулсныг нэг бүрчлэн судалж гурав дахь удаагийн сонсголоор нээлттэй ярина. Ингэж байж Монгол Улсын ирээдүйн Хөгжлийн Банкийг аварна. Түүнчлэн Засгийн газраас явуулж буй хөтөлбөрүүдийг үр өгөөжтэй болгож, олон улсад дахин бонд гаргахад амжилттай хөрөнгө оруулалт татах болно” гэж онцлов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2023-03-06 19:05

Наад банкны асууд�##� чинь үнэхээр том асууд�##� шүү. Улсыг маань нэгмөсөн хөнтөрч мэднэ. Сайн ш�##�га. Ажлыг нь сайжруул.

Холбоотой мэдээ

Back to top button