Нийгэм мэдээТанд хэрэгтэй
Зүрхний эхо, цахилгаан бичлэгийн зардлын 70 хувийг хөнгөлнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны нэгдүгээр тогтоолоор зүрхний эхо, холтер зүрхний цахилгаан бичлэгийн оношилгоог 50 мянган төгрөг байхаар зохицуулсан.
Тэгвэл үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлж, 70 хувийг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөх ажээ. Тус оношилгоо нь 50 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд иргэн 15 мянган төгрөгийг нь хариуцах юм.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг тус сангаас бүрэн хариуцах аж. Тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт эрүүл мэндийн байгууллагуудыг ЭНД дарж харна уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.