Эмэгтэйчүүдийн шигшээ баг Йорданд хожигдсон ч гоёмсог гоол орууллаа

Азийн хөлбөмбөгийн холбооны Азийн цомын эрхийн төлөөх урьдчилсан эхний шатны хэсгийн эхний тоглолтыг манай улсын шигшээ баг Йордан улсын шигшээ багийн эсрэг хийв.
Тоглолтод 4:1 харьцаатайгаар манай улсын шигшээ баг хожигдсон юм. Эхний үед 3:0 харьцаатайгаар Йорданы баг илүүрхэж, дуусгав.
Харин хоёрдугаар үеийн 74 дэх минутад манай улсын шигшээ багийн 19 дугаартай тамирчин Э.Анхтуяагийн гоёмсог гоолоор тоглолтын харьцааг 3:1 болгосон билээ.
Сүүлийн минутад Йорданы шигшээ баг нэг гоол оруулж, 4:1 харьцаатайгаар тоглолтыг өндөрлүүлсэн юм.
Э.Анхтуяагийн оруулсан гоолыг хүргэж байна. Тэрбээр өрсөлдөгч багийн тоглогчийг давуулж хууран, торгуулийн талбайн гаднаас цохиж, гоол оруулсан билээ.
Манай улсын шигшээ баг эл тэмцээнд анх удаа оролцож байгаагаар онцлог билээ. Хэдийгээр талбайн эздэд ялагдсан ч гоёмсог гоолтой эхний тэмцээнийг дуусгав. Одоо тэдэнд хоёр тоглолт бий.
Тоглолтын хуваарь:
Баасан, 2023.03.10
Монгол VS Ливан /Улаанбаатар хотын цагаар 20.00/
Бутан VS Йордан /Улаанбаатар хотын цагаар 00.00/
Ням, 2023.03.12
Монгол VS Бутан /Улаанбаатар хотын цагаар 20.00/
Ливан VS Йордан /Улаанбаатар хотын цагаар 00.00/
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.