Нийгмийн

Монгол Улс “Саарал жагсаалт”-д орох эсэх нь БААСАН гарагт тодорхой болно

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын (ФАТФ) ээлжит хурал Франц улсын нийслэл Парис хотноо үргэлжилж байна. Энэ хурлаар Монгол Улсыг саарал жагсаалтад оруулах эсэх асуудалд хэлэлцэгдэж буй юм.

Тодруулбал, санхүүгийн урсгалд эрсдэл учруулж буй гэмт хэрэг, терроризмтой тэмцэх болон аюулгүй байдлын талаар авч хэлэлцэгдэх бөгөөд Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулах эсэхийг шийднэ.

Монголбанкнаас өгч буй мэдээллээр шийдвэр энэ Баасан гараг буюу аравдугаар сарын 18-нд гарах бөгөөд тухайн үед тодорхой мэдээлэл дамжуулна хэмээн мэдэгджээ. Монгол Улс ФАТФ-аас өгсөн 20 зөвлөмжөөс 16 үнэлгээг нь ахиулсан бол шууд хэрэгжилтийн үнэлгээний 11 үзүүлэлтээс 4-т нь хангалтгүй үнэлэгдэж энэ сар хүртэл дахин сайжруулах үүргийг хүлээгээд байсан юм.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button