ЭДИЙН ЗАСАГ

Монгол Улс саарал жагсаалтаас гарах эхний алхмаа давжээ

Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах ажлын тайлангаа энэ сарын эхээр хамгаалсан. Үүнтэй холбогдуулан ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны хяналтын бүлгийн өчигдрийн хурлаар Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах эсэх асуудлыг хэлэлцсэн байна.

Монгол Улсад энэ сарын эхээр ажиллаад буцсан үнэлгээний багийн зүгээс манай улсыг саарал жагсаалтаас гаргах санал дэвшүүлсэн аж. Улмаар саарал жагсаалтаас Монголыг гаргах санал асуулгад онлайн хуралд оролцогч 100 гаруй орны төлөөлөгчид дэмжсэн хариулт өгсөн байна.

Энэ талаар Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр /2020.10.13/ орой өөрийн нүүр хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Ингэснээр энэ сарын 21-23-нд зохион байгуулагдах ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар дээрх онлайн хурлын шийдвэрийг баталгаажуулах ажил үлдэж байгаа аж.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button