УЛС ТӨР

ФАТФ Монгол Улсыг СААРАЛ ЖАГСААЛТ-д багтаажээ

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын (ФАТФ) ээлжит хурлаар өнгөрсөн шөнө Монгол Улсыг саарал жагсаалтад багтаах шийдвэрээ гаргасан гэдгийг албаны эх сурвалжууд баталж байна. Одоогоос нэг сар орчмын өмнө Тайланд улсад зохион байгуулагдсан Азийн бүсийн орнуудын хурлаар Монгол Улсыг саарал жагсаалтад оруулахаар захирлуудын зөвлөлдөө уламжлахаар тогтсон байдаг.

Монгол Улс 2013-2014 онд саарал жагсаалтад орж, нийт 20 зөвлөмж биелүүлэх үүрэг хүлээн гарсан. Үүнээс дөрвөн зөвлөмжийг биелүүлээгүй гэж үзээд байгаа юм. Монгол Улсыг саарал жагсаалтад багтаахад нөлөөлсөн голлох үзүүлэлтээс агуулгын хүрээнд дурдвал,

  • НЭГДҮГЭЭРТ, УИХ-аас эдийн засгийн өршөөлийн хуулийг батлаж, “гудсан дороосоо” 34 их наядын хөрөнгийг гаргаж ирсэн. Энэ нь нэг хүнд ногдох ДНБ харьцангуй бага байснаас үүдэж, хууль бус асар их  хэмжээний мөнгө зах зээлд эргэлдэж байна гэсэн хардлагыг төрүүлсэн билээ.
  • ХОЁРДУГААРТ, Олон улсад хориглогддог зэвсгийн наймааны асуудлаас үүдэж, БНАСУ-аас ажиллах хүчин татдаг явдлыг зогсоох зөвлөмж. Уг зөвлөлмжийн дагуу хоёр улсын гэрээг цуцалсан хэдий ч гэрээний хугацаанаас үүдэж, Монголд өнөөг хүртэл тус улсын иргэд ажиллаж байгаа. Тэд арилжааны банкуудаар дамжуулан гүйлгээ хийсэн нь асуудал үүсгэсэн аж.
  • ГУРАВДУГААРТ, Монголын нэр бүхий улс төрч зэвсгийн наймаанд оролцсон асуудал Байнгын хорооны хуралдааны үеэряригдсан нь олон улсын анхаарлыг татсан,
  • ДӨРӨВДҮГЭЭРТ: Монгол Улс зэвсгийн наймааны асуудлаар холбогдох хуулиа баталсан хэдий ч энэ чиглэлд иргэддээ  хуулийн хариуцлага тооцоогүй явдлууд нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.

СААРАЛ ЖАГСААЛТАД ОРСНООР,

  • Монгол Улсын зээлжих зэрэглэл буурах,
  • Арилжааны банкуудын гаднах гуйвуулгад асуудал үүсэх,
  • Хөрөнгө оруулалт буурах зэргээр эдийн засгийн хувьд ихээхэн хүндрэл үүсэх юм.

Монгол Улс саарал жагсаалтад багтсан талаарх мэдээллийг Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын (ФАТФ)-аас удахгүй албан сайтдаа байршуулах бөгөөд Засгийн газраас  энэ талаарх мэдээллийг өгөх чигтэй байна.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
өвгөн
өвгөн
2019-10-16 13:58

МОНГОЛЫН ЗАСГИИН ГАЗРААС ҮМХИИ ҮНЭРТЭЖ БНА....БӨГС НЬ ИЛЖИРСЭН ШААРУУД ҮМХИИ ОРГИЖ СУУСААР..УЛС ОРНЫ НЭРИИГ ЕРТӨНЦИИН ЧИХНЭЭ БААСТАЖ ДУУСЛАА..БҮГДЭЭРЭЭ ОГЦОРЦГОО..СДАНУУД..

Zochin
Zochin
2019-10-16 20:33
Reply to  өвгөн

Gol buruitan AN ediin zasgiin 'll tod baidliin huuli sanaachilsan avgai zantai Altanhuag yum shùu.

Зочин
Зочин
2019-10-16 20:57

nudnii bulainuud. mongol ch duusjee.

Иргэн
Иргэн
2019-10-18 06:27

Сэтгэл зүрхгүй авилгач улс төрчидтэй учраас ийм зүйл болж байна даа. Цөөхөн ард түмнийг сайхан амьдруулж чаддагүй арчаагүй юмнууд. Ард түмэн минээ хүнээ зөв сонгоё оо. ...

Зочин
Зочин
2019-10-19 19:49

МАН ын авилгачидаас болж монгол саар�##� жагса�##�тад оржээ Одоо долларын ханш хэд хүрэх бол Иргэдийн амьдр�##�д маш хүнд тусна даа 20 онд МАН АН 2ыг төрөөс холдуулж байж монгол улс хөгжинө Энэ 2 нам төрд байсан цагт хэзээ ч хөгжихгүй

Эмээ
Эмээ
2019-10-19 19:52

Одоо доллар өсөж бүх зүйл үнэд орно 300 мянгын тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй байх яаана даа байз

StevSlarie
StevSlarie
2020-01-20 01:46

Propecia Time Results Hair Loss [url=http://cialibuy.com]Cialis[/url] Viagra For Sale In Australia Risperdal

MatFuse
MatFuse
2020-01-27 01:47

Buy Cyclotec [url=http://buyciallisonline.com]Buy Cialis[/url] Stendra Avana cialis vs viagra Levitra Vendo

Холбоотой мэдээ

Back to top button