СПОРТ

Манай улсын баг өсвөрийн хоккейн Азийн аваргаас хоёр дахь хожлоо авав

Өсвөрийн хоккейн 18 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 11-нд эхэлсэн билээ.

Тус тэмцээнийг манай улсад Мөсөн өргөө буюу Степпе Аренад зохион байгуулж буй. Тэгвэл Монголын өсвөрийн шигшээ багийн тамирчид өчигдөр хоёр дахь хожлоо авлаа. Манай улсын шигшээ баг хоёр дахь тоглолтоо Арабын нэгдсэн Эмират улстай хийв.

Ингэхдээ 10:2 харьцаатайгаар хожсон юм. Тоглолтын төгсгөлд 57 дахь минутад Монголын багийн 15 номерын тамирчин Б.Билгүүн довтолж, багийнхаа 10 дахь, хувийн тав дахь гоолоо орууллаа.

Харин манай өсвөрийн улсын шигшээ баг анхны тоглолтоо Ираны багтай хийж, хожсон юм. Тодруулбал, тус шигшээ багтай гурван үе тоглосон билээ. Ингэхдээ өрсөлдөгчөө 5:0 харьцаатайгаар буулган авч, анхны хожлоо авсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button