"Оскар 2023": "Everything Everywhere All at Once" кино 11 төрөлд нэр дэвшсэнээс долоон төрөлд ялагч боллоо

Америкийн кино академийн дээд шагнал "Оскар" гардуулах ёслолын ажиллагаа Лос Анжелес хотын "Долби" театрт эхэлж байна. Энэ жил зохион байгуулагчид уламжлалт улаан хивсний ёслолоосоо татгалзаж, оргилуун дарсны өнгөтэй хивсэн дээгүүр алхаж байгаа юм.
Нэмэлт 11:30
Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчинээр Мишель Ёо, “Everything Everywhere All at Once” киногоор ялагч боллоо.

Гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин Brendan Fraser, “The Whale” киногоор ялалт байгууллаа.

Нэмэлт 11:10
95 дахь удаагийн Оскарын наадмын "Шилдэг эвлүүлэг" ,"Шилдэг найруулагч"төрлүүдийн ялагчаар "Everything Everywhere All at Once" кино шалгарч тав дахь шагналаа хүртлээ.

95 дахь удаагийн Оскарын наадмын "Шилдэг дууны найруулга" төрлийн ялагчаар "Top Gun: Maverick" киноны дууны багийнхан шалгарлаа.

Нэмэлт 11:00
95 дахь удаагийн Оскарын наадмын "Киноны шилдэг дуу" төрлийн ялагчаар "RRR" киноны Naatu Naatu дуу шалгарлаа.

Нэмэлт 10:50
95 дахь удаагийн Оскарын наадмын "Шилдэг сэдэвчилсэн зохиол" төрлийн ялагчаар "Women Talking" кино шалгарлаа.

Нэмэлт 10:40
95 дахь удаагийн Оскарын наадмын "Шилдэг эх зохиол" төрлийн ялагч "Everything Everywhere All at Once" кино.

Нэмэлт 10:30
95 дахь удаагийн Оскарын наадмын "Шилдэг визуал эффект" төрлийн ялагчаар "Avatar Way of Water" кино шалгарлаа.

Нэмэлт 10:20
"Шилдэг хөгжмийн зохиол" төрөлд "All Quiet on the Western Front" кино дахин нэг удаа тэргүүллээ. Ийнхүү Netflix-ийн ээлжит уран бүтээл Оскарын кино наадмын есөн төрөлд нэр дэвшсэнээс дөрөвд нь ялалт байгуулав.

Нэмэлт 10:01
Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино төрөлд The Boy, the Mole, the Fox and the Horse кино тэргүүллээ.

Нэмэлт 10:00
Шилдэг Богино хэмжээний баримтат кино шагналыг "Заан шивнэгчид" кино хүртлээ.

Нэмэлт 09:58
Шилдэг олон улсын кино төрөлд “All Quiet on the Western Front” ялалт байгууллаа.

Тус төрөлд
- “All Quiet on the Western Front,” Герман
- “Argentina, 1985,” Аргентин
- “Close,” Бельги
- “EO,” Польш
- “The Quiet Girl,” Ирланд зэрэг кинонууд өрсөлджээ.
Нэмэлт 09:56
Шилдэг хувцасны дизайны төрөлд Рут Картер ялалт байгууллаа.


Энэ нь Рут Картерын Оскарын кино наадмаас авч буй хоёр дахь шагнал бөгөөд мөн л 2018 онд "Хар ирвэс" буюу ”Black Panther” киногоороо ялалт байгуулж байжээ.

Нэмэлт 09:49
Хөтлөгч Жимми Киммел “Оскар”-ын тайзнаа илжигтэй гарч ирлээ.
Тэрээр Мартин МакДонагийн "The Banshees of Inisherin" киноны Женнигийн дүрд тоглосон зургаан амьтны нэг юм.
Харамсалтай нь Оскарт нэр дэвшээгүй байна.
Нэмэлт 09:23
"Оскар"-ын кино наадмын шилдэг нүүр будалт, дүр хувиргалтын төрөлд The Whale кино түрүүллээ.
:max_bytes(150000):strip_icc():focal(749x0:751x2)/brendan-fraser-sadie-sink-the-whale-121422-1-21bc6c7420514a3c9672bd1fc0aa65c7.jpg)
Тус төрөлд
- All Quiet on the Western Front
- The Batman
- Black Panther: Wakanda Forever
- Elvis
- The Whale зэрэг кинонууд өрсөлдсөн.
НЭМЭЛТ: 08.53
"Шилдэг баримтат кино": "Навальный"

НЭМЭЛТ: 08.45
Жимми Ле Кертис "Оны шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин" шагнал хүртэв. Энэ жил 64 настай тэрбээр шалгаруулалтад Керри Кондон, Жессика Бассет нарыг ялав.

НЭМЭЛТ: 08.35
"Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин" шагнал Ки Хеу Куанд очив.

НЭМЭЛТ: 08.30
Гильермо дельТорогийн "Пиноккио" эхний "Оскар"-ыг гардлаа.


НЭМЭЛТ: 08.25
"Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино" номинацыг танилцууллаа.
"Пиноккио" Гильермо Дель Торо
"Өндөр өсгийттэй Марсель Ракушка"
"Гуталт муур": Сүүлчийн хүсэл"
"Тэнгисийн араатан"
"Улаарсан нь"
НЭМЭЛТ: 08.20
Жимми Киммел "Тилл", "Эмэгтэй хаан" кинонуудыг тусгайлан дурдаж, хэдийгээр богино жагсаалтад орж чадаагүй ч маш сайн бүтээл болсныг онцлов. Тэрбээр энэ завсраа Академийн шалгаруулалт зохион байгуулалттайгаар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргах болсныг шүүмжлээд авав.
НЭМЭЛТ: 08.15
Хөтлөгч Жимми Киммел "Оскар"-ын ёслолд анх удаа нэр дэвшин орж байгаа уран бүтээлчдэд баяр хүргэснээр ёслолын ажиллагааг эхлүүллээ. Энэ жил наадамд Майкл Йео, Коллин Фаррелл, Ке Куана, Брендан Фрейзер нарын зэрэг 16 уран бүтээлч шинээр нэр дэвшжээ.

НЭМЭЛТ: 08.13
Шилдэг кино зураг авалтын төрөлд Жеймс Фиендийн "All Quiet On The Western Front" шагнал хүртэв.

НЭМЭЛТ: 08.09
"Оны шилдэг кино" номинацид нэр дэвшигчид:
- All Quiet On The Western Front, James Friend
- Bardo, False Chronicle Of A Handful of Truths, Darius Khondji
- Elvis, Mandy Walker
- Empire of Light, Roger Deakins
- Tar, Florian Hoffmeister
А.Сора
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ААН заза