НИЙГЭМУРЛАГЭнтертайнмент

“Ээж нар маань залуудаа ямар сайхан эмэгтэйчүүд байсныг улам их мэдэрсэн”

Гавьяат жүжигчин С.Өлзийхүү,  Гавьяат жүжигчин У.Уранчимэг, жүжигчин О.Энхтуул нар Улсын драмын театраас ажил, амьдралын гараагаа эхэлж, өнөөдрийг хүртэл нөхөрлөж буй.

Тэгвэл тэдний охид буюу С.Өлзийхүүгийн охин, жүжигчин Х.Баярмаа, У.Уранчимэгийн охин, “Хувьсал” продакшны продюсер Ц.Анударь, О.Энхтуулын охин, реппер Mrs.M буюу А.Тамир нар ч урлагт гялалзаж буй.

Тэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр ээжүүддээ гэнэтийн бэлэг барьсан юм. Ингэхдээ ээжүүдийнхээ залуу цагийн зургийг дуурайлган зургаа авхуулсан нь сошиал орчинд олны хайр, хүндэтгэлийг татсан. Тэдэнтэй цөөн хором ярилцлаа.

-Ээжүүдийнхээ залуу цагийн нандин зургийг дуурайн зургаа авхуулжээ. Ийм гэнэтийн бэлэг барих санааг хэрхэн гаргасан бэ?

-Mrs.M: Бид гурав хамгийн сүүлд ээжийн минь тоглосон “Опал” жүжгийн нээлтийн үеэр таарсан юм. Тэр үед Бама (Х.Баярмаа), Анука (Ц.Анударь) хоёр маань “Ийм нэг санаа байна аа” гээд. Надад ч гоё санагдаад, хамтдаа зурга авхуулцгаахаар болсон.

-Х.Баярмаа: Энэ санааг бодоод л явсан юм. Харин “Орфей” театрын “Опал” жүжгийн үеэр тааралдахдаа Анука, Тамираа (Mrs.M) хоёртоо хэлэхэд дэмжсэн. Шуудхан л уулзах цагаа тохироод, гурван ээждээ энэ гэнэтийн бэлгээ барихаар шийдсэн.

-Ц.Анударь: “Опал” жүжгийг үзэх үедээ бөөнөөрөө таараад, Бама “Гурвуулаа ээжүүд шигээ зураг авхуулъя” гэдэг санааг анх гаргасан. Надад шуудхан л энэ санаа таалагдаж,”Нээрэн, залуугийнх нь зургийг дуурайгаад авахуулчихвал гоё дурсамж бүтээх юм байна” гэж бодоод уриалгахан зөвшөөрсөн.

-Тэр үеийн хувцас, хэрэглэлийг олох амаргүй байсан уу?

-Mrs.M: Ялангуяа миний хувьд цэнхэр жинс өмсөж бараг үзээгүй. Угаасаа ч надад огт байхгүй болохоор их сонин байлаа. Тэгээд Анукагийнхаа өмдийг өмссөн.

-Х.Баярмаа: Хэцүү байсан шүү. Ялангуяа гурван ээж маань тухайн үедээ аймаар донжтой, стильтэй хувцасладаг байж. Ээжийн тэр үед өмсөж байсантай төстэй хувцас үнэхээр бэлэн олдохгүй учраас оёулж өмссөн. 

-Ц.Анударь: Харин гайгүй байсан. Ээж бид хоёрын стиль ер нь нэг их зөрдөггүй. Манай ээж залуудаа ихэвчлэн бэлхүүсээ гаргасан богино футболка, болон карго өмд өмсдөг байсан юм байна лээ. Би чинь одоо яг л адилхан бэлхүүсээ гаргасан хувцас байнга өмсөнө. Адилхан хувцас олоход ердөө хэцүү байгаагүй ээ.

-Одоогоос 30 шахам жилийн өмнөх зургийг дуурайн авхуулахад ямар мэдрэмж төрсөн бэ?

-Х.Баярмаа: Манай ээжүүдийн энэ зургийг бараг хүн болгон мэддэг, тэдний нэрийн хуудас нь шахам болчихсон зураг. Багадаа энэ гурвыг хараад “Том болоод тэдэн шиг болох юм сан” гэж мөрөөддөг байлаа. Гэхдээ хоёр охинтой нь нийлээд тэр нэрийн хуудас шиг төрхийг нь дуурайн зургаа авхуулна гэж төсөөлж ч явсангүй. Үнэхээр гоё санагдсан. Тэд маань залуудаа ямар гоё бүсгүйчүүд байсан юм бэ гэдгийг улам л мэдэрлээ. Тэр мэдрэмжээс нь хуваалцаж буй мэт санагдсан.

-Ц.Анударь: Зураг авхуулахдаа ээжийг дуурайн поз авах надад үнэхээр хэцүү байсан. Учир нь манай ээж хамгийн сахилгагүй бас хэцүү позуудыг авч зургаа авхуулсан байлаа. Залуу насандаа ямар омголон бас хөөрхөн байсныг нь улам л ихээр мэдэрсэн. Үргэлж ээжийнхээ номер нэг фэн нь болохоор.

-Mrs.M: Мэдрэмжийн хувьд мэдээж гоё. Гэхдээ бас нэг тийм хөнгөн гуниг төрсөн. Тайлбарлахад их хэцүү мэдрэмж.

-Ээжүүдийнхээ нөхөрлөлийн талаарх бодлоо хуваалцвал?

-Mrs.M: Ээж минь байнга л нөгөө хоёрынхоо талаар ярьдаг, дурсамж сөхдөг. Энэ гурвын маань хамт авхуулсан зургууд зөндөө олон байдаг юм. Яг л ид залуу наснаасаа сайхан найзалж нөхөрлөсөн нь мэдэгддэг шүү. Одоо ч үй зайгүй.

-Ц.Анударь: Маш дотно найзалдаг. Тухайн цаг үеийнхээ хамгийн үзэсгэлэнтэй бас мэргэжлээрээ ч хамгийн мундаг гурван эмэгтэй дотно найзалдаг гэж үеийнхнээс нь зөндөө сонсож байлаа. Нэг нэгийгээ хэзээд сонсоход, хуваалцахад бэлэн байдаг хүмүүс шиг санагддаг.

-Х.Баярмаа: Маш гоё нөхөрлөл. Танилцсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл ингэж гоё үнэнч нөхөрлөж байгааг нь харахад бахармаар. Ялангуяа бүгд эзэмшсэн мэргэжилдээ ч олон жил амжилттай явж байгаагаас нь үлгэр дуурайл авмаар. Ирээдүйд тэдэн шиг байх сан гэсэн хүсэл зоригийг эл зургийг авхуулах үеэрээ улам л авлаа. Бид гурав ч зүгээр л нэг зураг авахуулаад өнгөрөх бус, маш хүндэтгэлтэй хандах ёстой гэж бодсон. Их хичээлээ.

-Та гурав хэр дотно найз вэ. Хамт өнгөрүүлсэн дурсамж олон уу?

-Mrs.M: Бид гурав тийм ч дотно биш. Гэхдээ ээжүүдээрээ холбогддог болохоор цаанаасаа л дотно мэдрэмж төрдөг юм. Ер нь энэ зургийг авхуулж байхдаа өмнөхөөсөө илүү дотно болсон шүү.

-Х.Баярмаа: Багадаа ээжүүдийгээ ажлаа хийж байхад бид гурав театрын тайзны ард тоглож байдаг байлаа. Одоо тийм ч дотнын найзууд биш. Гэхдээ дотно нөхөрлөх юм сан гэсэн нууцхан хүсэл байсаар ирсэн. Хүмүүс “Хайр хүрээд” гэж ярьдаг даа. Энэ зургийг авхуулах үеэр надад яг тийм мэдрэмж төрсөн.

-Ц.Анударь: Бид гурав ер нь зураг авхуулаад л их дотноссон. Өмнө нь бие биенээ мэддэг төдий л байж. Одоо бол дотно шүү. Надад Бама, Тамираа хоёртой ярилцаж, хамт байх сайхан санагддаг. Гоё нөхөрлөл биднийг хүлээж байгаа гэж боддог доо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
туяа
туяа
2023-03-13 11:27

миний шүтээн сайхан бусгүй гэж ардын жужигчин сувдаа бүсгүйг хэлэндээ боловсрол мэдлэгээрээч мундаг даруухан з�##�уудаа будаг шунхч хэргэлдэггүй байсаншүү

Зочин
Зочин
2023-03-13 15:09

Ёстой гоё байна ! Зураг нь. Уншсангүй.

Зочин
Зочин
2023-03-13 15:51

ҮЭНЭЭРИЙН ГОЁ ХҮҮХНҮҮД БАЙЛАА БИ АРААС НЬ МӨН Ч ИХ ГҮЙСЭНДЭЭ ДААН Ч НАМАЙГ ХЯЛАЙЖ Ч ХАРААГҮЙ ОДОО Ч ГОЁОРОО Л БАЙГААД БАЙГАА ШҮҮ САЙХНЫ ӨМНӨ ХАРЦ БУРУУГҮЙ АВЬЯАСЛАГ ЦАРАЙЛАГ НУРУУЛАГ МӨН ГОЁ ШҮҮ БИ ИХ УДААН ХАРАХААРАА УЙЛЧИХДАГ ЮМ ХАЙРУУДАА ХУУЧИРСАН ДОТУУР ХУВЦАСНААСАА ӨГӨӨРЭЙ ГУЙЖ БАЙНА УГААХ ХЭРЭГГҮЙ ТЭР ЧИГЭЭР НЬ ӨГ НАДАА

Холбоотой мэдээ

Back to top button