Фото: “Наран энтэй ижий заяа” үзэсгэлэнд 33 эмэгтэй уран бүтээлчийн хөрөг багтжээ

Зураач М.Алтанхундага бие даасан хоёр дахь үзэсгэлэнгээ “Наран энтэй ижий заяа” нэртэйгээр Монголын уран зургийн галерейд дэлгэлээ. Эл үзэсгэлэнд Монголын урлагийн мэргэжилтэй 33 эмэгтэйн хөргийг толилуулж буйгаараа онцлог.

Тодруулбал, Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, С.Наран, Ж.Алтанцэцэг, С.Эрдэнэцэцэг, Т.Баясгалан, Г.Хонгорзул, Гавьяат жүжигчин Ш.Алтанцэцэг, Н.Батцэцэг, Ж.Оюундарь, У.Уранчимэг, И.Одончимэг, С.Өлзийхүү, Д.Ганцэцэг, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Ундармаа, дуурийн дуучин Д.Отгонжаргал, дуучин Д.Уламбаяр, Б.Халиун, Х.Отгончимэг, Д.Солонго, Ц.Сарнай, жүжигчин Б.Эрдэнэцэцэг, Р.Анхням, Г.Нарансолонго, Г.Отгонцэцэг, зохиолч Б.Шүүдэрцэцэг, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, хийлч Ч.Дэлгэрцэцэг, топ модель Д.Болормаа нарын алдартай эмэгтэйчүүдийн хөрөг багтсан байна.
М.Алтанхундага 2018 онд "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэгт оролцсон нийт 49 эрхмийн хөрөг зургаас бүтсэн "Хүн" үзэсгэлэнгээ олны хүртээл болгож байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
avyastai yumaa, heleh ug algaa. jinhene zuraach hun l uuniig chaddag baih, horog zurag gdg bol hunees jinhene avyas shaardana.
Сайхан бүтээлүүд болжээ
Ямар гоё зураа вэ