НИЙГЭМНийгэм мэдээ

АПУ ХК шилдэг тамирчдад таван сая төгрөгийн хувьцаа бэлэглэлээ

АПУ ХК сагсан бөмбөгийн спортыг дэмжих замаар залуучуудын дунд соёлтой, хариуцлагатай дадал, хэвшлийг бий болгох шинэ хөтөлбөр танилцууллаа. 

АПУ ХК нь залуучуудын эрүүл мэндийн зохистой дадал, хэвшлийг бий болгох зорилгоор сагсан бөмбөгийн спортын хөгжилд хувь нэмэр оруулан Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо /МСБХ/-ны Үндэсний дээд лигийг дэмжин хамтран ажиллаж буй билээ. 

Тус ажлын хүрээнд UB Cab, АПУ ХК болон МСБХ хамтран  2022-2023 оны улирлын шилдэг тоглогчдыг шалгаруулжээ. Мөн улирлын шилдгийн шилдэг тоглогчдод APU ХК монголд анх удаа 5 сая төгрөгийн хувьцаа бэлэглэв.

Тэгвэл улирлын шилдэг тоглогчдоор У.Содцэцэг, Д.Дөлгөөнмөрөн, Ө.Индра, Т.Мэндбаяр, Кристал Томас, Пендарвис Уиллиамс, Э.Тулга, Ч.Ихбаяр нар шагнагдсан бол улирлын шилдгийн шилдэг, үнэ цэнтэй тоглогчдоор Б.Ариунцэцэг, Т. Санчир нар шалгарч APU компанийн 5 сая төгрөгийн хувьцааны эзэн боллоо.

Т.Санчир: “MVP авсандаа маш их баяртай байна. Энэ бол миний тав дахь үнэ цэнтэй тоглогчийн шагнал. Цаашдаа ч олон амжилт гаргана. 2025 оны Азийн Аварга шалгаруулах тэмцээнд манай баг ялна гэдэгт итгэлтэй байгаа. Мөн анх удаа сагсчид хувьцаагаар шагнууллаа. Миний хувьд АПУ ХК-ий нэг хэсэг болж байгаадаа баяртай байна. 

Өнөөдөр залуучуудыгаа зөв зүйлд уриалсан бас нэгэн аян явж байна. Спортын хүний хувьд ч тэр “Уусан бол жолоо барьдаггүй” аянг дэмжиж байгаагаа илэрхийлж, залуусыгаа энэ аянд нэгдээрэй гэж уриалъя” гэв.

“Хариуцлагатай хэрэглээ”-г бий болгох зорилгоор замын хөдөлгөөний аюулгүй байдал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын эсрэг “Гайхамшигт жолооч – Уусан бол жолоо барьдаггүй” хөтөлбөр нь АПУ ХК-ийн тогтвортой хөгжлийн бодлогын нэг юм.

АПУ ХК нь хөтөлбөрийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж ЦЕГ-ын Урьдчилан Сэргийлэх хэлстийн Тээврийн цагдаагийн алба болон дуудлагын жолоочын мэргэшсэн үйлчилгээний “UBCab” байгууллагатай хамтран нийгмийн манлайллын олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр нэгдэн ажиллаж байна. 

АПУ ХК-ийн Маркетингийн захирал Э.Отгонбилэг: "Энэ жил АПУ ХК-ийн гаргасан "Соёлоор гоёно" хөтөлбөрийн хүрээнд "Гайхамшигт жолооч" аянг эхлүүлээд байна. Олон улсын судалгаа шинжилгээ дээр үндэслэн та уусан бол бүү жолоо бариарай гэсэн уриалгыг хүмүүст хүргэх юм. Тээврийн Цагдаагийн албаны мэдээлснээр 2022 онд Монгол улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54791 зөрчлийг илрүүлж таслан зогсоосон байна. Тиймээс энэ тоог ирэх онд дор хаяж 10 хувиар бууруулах зорилготой.

Аяны хүрээнд Уусан бол жолоо барихгүй гэсэн амлалтын давлагааг цахим орчинд явуулж нэг ёсны "Challenge"-ийг эхлүүлж байгаа" гэв.

Уг хөтөлбөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын эсрэг олон улсын зан төлөвийн судалгаанд суурилан хэрэгжүүлэхээрээ онцлог болж байна. Олон улсын судалгаагаар нийгмийн зан төлөвийн хувьд хэрэглэгч өөрийн жолоодлогын туршлага, арга барилыг сайн, хангалттай гэж үнэлсний улмаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох хандлага давамгай болохын зэрэгцээ уусан үедээ тээврийн хэрэгсэл барихгүй байх, жолооч дуудах арга хэрэгслийн талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байдаг тул богино хугацаанд зохисгүй шийдвэр гаргалт хийж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож улмаар зөрчил үүсгэж, ноцтой хохирол учруулах хандлага давамгайлдаг байна. 

Үүний эсрэг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохын хор уршгийг нийгэмд таниулах, зөрчлөөс сэргийлэх арга зам, жолоодлогын үйлчилгээний талаарх мэдлэг, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр АПУ ХК, Тээврийн Цагдаагийн алба, “UBCab” байгууллагууд үе шаттайгаар, олон ажлууд төлөвлөж байна. 

АПУ ХК нь хүн амын эрүүл мэндэд эергээр нөлөөлөх, зөв зохистой, соёлтой, хариуцлагатай хэрэглээг дэмжих, улмаар залуучуудын спортын хөгжлийг дэмжих зорилгоор сагсан бөмбөгийн Оргилуун Лиг, хөл бөмбөгийн FC Улаанбаатар баг, уулын эрчимт алхалтын спортын “Senguu Race” уралдаант тэмцээн, Шайбтай хоккейн спортын Ази номхон далайн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэх гэх мэтээр спортын олон төрөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллаж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button