УРЛАГЭнтертайнмент

“South by south west” кино наадамд “Этгээд” кино оролцоно

“Three flames” пикчерс”, “Team hero” продакшны хамтарсан бүтээл, найруулагч Б.Баатарын “Aberrance” буюу “Этгээд” уран сайхны кино дэлхийд болон Америкт нэр хүндтэй “South by south west” кино наадамд оролцохоор шалгарчээ. Тус наадам нь жил бүрийн гуравдугаар сард АНУ-ын Техас мужийн Остин хотод болдог бөгөөд 35 дахь жилдээ зохион байгуулах гэж буй юм. Кино урлагт дурлагсад болон хэвлэл мэдээлэл, кино бизнес эрхлэгчдийн хүлээдэг наадмууудын нэгд тооцогддог эл наадамд өнгөрсөн жил “Оскар”-ын наадмаас долоон номинацад шилдгээр шалгарсан “Paramount” пикчерсийн “Everything everywhere all at once” кино нээлтээ хийж байв.

Холливудын алдарт кинонуудтай эн зэрэгцэн энэхүү наадамд оролцохоор болсон нь “Этгээд” уран сайхны киноны гадаад харилцааг хариуцан ажиллаж буй “Three flames” пикчерс нь Монголын кино урлагийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх, Монголд гадаадын кино уран бүтээлчид очиж кино хийдэг газар болгох зорилготойгоор 2017 онд байгуулагджээ. Байгуулагдсанаасаа хойш Гавьяат жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн “Хийморь” киног дэлхий даяар сурталчилж, монголчуудыг ямархуу цараатай бүтээл туурвиж чаддагийг киноны бизнес эрхлэгчдэд амжилттай сурталчилжээ. Эл компани нь кино зохиолоос эхлээд борлуулалт хүртэл ажилладаг бөгөөд одоогоор Монгол киног дэлхийн зах зээлд борлуулахын тулд чанар, стандарт, гадаадын худалдан авагчдын хүсэл сонирхолд хэрхэн нийцүүлэх талаар зөвлөгөө өгч ажиллаж буй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button