Нийгэм мэдээСПОРТ

Хоккейн өсвөрийн шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно

18 хүртэлх насны буюу өсвөрийн хоккейн Ази, Номхон далайн аварга шалгаруулах тэмцээн манай улсад анх удаа болж байгаа билээ.

Тэмцээний дөрөв дэх өдөр Монголын шигшээ баг Туркменистаны шигшээ багтай тоглож, 6:4 харьцаатайгаар хожигдсон юм. Ингэснээр мөнгөн медалийн болзлоос хасагдав.

Харин ирэх тав дахь өдөр болох тэмцээнээс тэд хүрэл медалийн эзэн болох эсэх нь шийдвэрлэгдэнэ. Тэд баасан гарагт Тайландын шигшээ багтай учраа таарсан.

Узбекистаны шигшээ баг хэсэгтээ нэг ч тожигдоогүй бөгөөд Арабын нэгдсэн Эмират улстай тоглоно. Харин Туркменистан улсын шигшээ баг Ираны багтай учраа таарсан бөгөөд тэднийг хожвол мөнгөн медаль хүртэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button