УРЛАГЭнтертайнмент

Асуусанд баярлалаа: Э.Мөнхтөр

Eguur.mn сайтын зүгээс уншигч, үзэгчдэдээ “Асуусанд баярлалаа” нэртэй видео контентыг тогтмол хүргэхээр бэлтгэж эхэлсэн. “Асуусанд баярлалаа” контентын дугаар бүрт салбартаа амжилттай ажиллаж буй эрхмийг урьж, оролцуулах юм. Ингэхдээ уншигч, үзэгчдэд сонирхолтой байлгах үүднээс оролцогчид редакцийн зүгээс бэлтгэсэн 150 гаруй хуйлсан асуултууд бүхий шилэн бортогыг өгнө. Оролцогчид тэндээс өөрийн хүссэн 10 асуултыг сугалж, хариулах юм.

“Асуусанд баярлалаа” видео контентын эхний дугаарт жүжигчин Т.Энэрэлийг урьж оролцуулсан бол удаах дугаарын зочноор жүжигчин Э.Мөнхтөрийг урилаа. Тэрбээр яг одоо “OI” продакшны бүтээсэн “No rules-2: New world” олон ангит киногоор үзэгчидтэй “уулзаж” буй.

Жүжигчин Э.Мөнхтөр СУИС-ийг 2005 онд хөгжимт театрын жүжигчнээр төгссөнөөсөө хойш тасралтгүй тайз, дэлгэцийн уран бүтээлүүдэд тоглож буй. Түүний сацуу “A-Capella” хамтлаг байгуулан уран бүтээлүүдээ хүргэж байсан юм. Үзэгчид Э.Мөнхтөрийг “Сайн уу, амьдрал минь”, “Хайрын рекорд”, “Валетины захидал”, “Тагнуулч аав”, “Өнөөдөр”, “Омарын эрэлд”, “Миний хайр”, “Аюултай харилцаа”, “Эр хүн болгож өгөөч”, “Босуул”, “Шуугиан таригч”, “Зургаа дахь хүсэл”, “Хоёр ертөнц”, “Царайлаг өдрүүд” гэх зэрэг дэлгэцийн олон уран бүтээлийн гол дүрд тоглосноор нь эчнээ мэднэ.

Тэрбээр ямар асуултууд сугалж, тэдгээрт хэрхэн хариулахыг “Асуусанд баярлалаа” видео контентоос үзээрэй. Контентыг өнөөдөр буюу гуравдугаар сарын 17-ны 15:00 цагаас Eguur News фэйсбүүк хуудсаас үзээрэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button