Холливүүдийн дуулиант үерхэл буюу Селена, Хэйли, Жастин нарын драм
Желена болон Жэйли хосын харилцааг сөхсөн сэдэв хэсэгтээ намжихгүй бололтой. Тодруулбал, тэдний талаар дэлхий даяар хэдэн сая шүтэн бишрэгчид нь цахим орчнд ярьсаар.
Селена болон Жастин нар 2010-2018 оны хооронд болзож байсан. Харин Хэйли болон Жастин наср 2016 онд хагас жил болзож, 2018 онд Жастин Селенагаас салснаас нэг сарын дараа дахин нийлсэн байдаг. Улмаар Жастин болон Хэйли нар 2018 оны долоодугаар сард сүй тавьж, есдүгээр сард гэрлэсэн юм.
Ийнхүү Селена болон Жастин нарын романс албан ёсоор дууссан. Хэйли "Call her daddy" нэвтрүүлэгт оролцох үедээ хэрхэн Жастинтай танилцаж, гэрлэсэн талаараа ярьсан бөгөөд Селенатай үерхэж байх хугацаанд нь түүнд ойртож байгаагүй гэдгээ ярьсан байдаг.
-Селена болон Хэйлигийн хооронд өрнөж буй асуудалд юу өрнөж байгаа вэ-
"Us Weekly" сэтгүүлд энэ сарын 6-ны өдөр Жастин болон Хэйли Бибер нарын гэрлэлт Селенаг оролцуулсан асуудлын улмаас илүү хүчирхэг болж байгаа хэмээн мэдээлжээ. Тус нийтлэлд "Энэ бүх хугацаанд Хэйлигийн хамгийн том дэмжлэг нь Жастин байсан. Тиймээс л тэдний гэрлэлт урьд өмнөхөөсөө илүү бат бөх болсон" гэв.
"Entertainment tonigh" сэтгүүлд энэ сарын 15-ны өдөр нэгэн эх сурвалж Жастин болон Хэйли нар Селенатай хийсэн жүжигт ач холбогдол өгөхгүй, тайлбарлахгүй байгаа талаар ярьжээ. Тэрбээр "Хэйли, Жастин нар сайн байгаа. Тэд одоо үргэлжилж буй хуучин харилцааны драмын асуудлыг байнга шийдвэрлэж байхаас залхсан. Тэд өдөр бүр нийгмээс ямар нэгэн зүйлийг хүртэж байна. Жастин энэ талаар олон нийтэд ярих нь нөхцөл байдлыг улам хурцатгаж, анхаарал хандуулах болно гэдгийг мэдэж байгаа. Тиймээс тэд бие биенээ дэмжиж байна" гэжээ.
-Энэ бүхэн Селенагийн зүрхийг өвтгөж байгааг хэлэв-
Селена Гомез энэ сарын 5-ны өдөр Тиктокт нүүр будалтын зааварчилгаатайгаар олон нийтийн сүлжээнд эргэн ирэлт хийсэн. Энэ үеэрээ "Маш их баярлалаа. Би та бүхэнд гүнээ талархаж байна. Намайг үнэхээр аз жаргалтай болгож байна. Бусдын сэтгэцийн эрүүл мэндийг анхаараарай. Зүрх минь өвдөж байна. Би хүн бүрд сайн сайхныг хүсэх болно. Өөрийн бүх хайраар" гэжээ.
-Жастиныг Селенаг доромжилж, харлуулсан гэв-
Жастин Калифорниа мужийн Лос Анжелес хотод болсон "Rolling Loud California" хөгжмийн наадамд оролцож, 29 насныхаа төрсөн өдрийн үдэшлэгийг зохион байгуулж, зочдод мөнгөн дурсгалын зүйл бэлэглэсэн.
ЭНэ үеэр тэрбээр "Хүссэн зүйлдээ хүрч чадаагүйдээ баярлаж маш их баярлаж, талархаж байна" гэсэн юм. Шүтэн бишрэгчдийн зүгээс үүнийг Селенагийн талаар ярьсан хэмээн буй.
-Хэйли Селенаг хуулбарладаг гэх цуурхал газар авсаар-
Хэйли Селенаг хуулбарладаг талаарх олон баримтыг цахим хэрэглэгчид олныг гаргажээ. Тодруулбал, Селенагийн өмссөн хувцас, имижийг Хэйли олон удаа дуурайсан талаар харьцуулсан зургууд олноор тархаад байна. Мөн Селенагийн 2020 онд HBO Max-ын хоолны шоу болох "Selena+Chef" нээлтээ хийсэн . Тэгвэл Хэйли өөрийн ютүб сувагтаа 2022 онд "Миний гал тогоонд юу байгаа вэ"-тэй харьцуулжээ. Мөн Селенагийн чихний ард G үсэг бүхий шивээс байдаг бөгөөд энэ нь 2015 онд эгч Грэйсигээ хүндэтгэн хийлгэсэн байна. Гэтэл Хэйли ч ийм шивээс ижлийг хийлгэжээ.
Энэ бүхний эцэс уг гурвалсан романс дуусаагүй бөгөөд энтертайнмент ертөнцийн хамгийн халуухан сэдвүүдийн нэг байсаар байна.
Н.АННА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
монголд естой сонирхож байгаа нэг ч хүн �##�гаа энэ 3 иийг
Bichih ymaa olj yadsan ajilguu har novshnuud ter nuursniu asuudliin talaar niitleechee durakuud aa!