СПОРТ

Наурызын баярын барилдаанд П.Бүрэнтөгс түрүүллээ

Наурызын баярт зориулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан боллоо. Үүнд Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, Улсын харцага Ц.Бямба-Отгон үзүүрлэв.

Харин Их шөвөгт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын начин О.Түмэн нар шалгарсан юм.

Бага шөвгийн наймд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Сангисүрэн болон Д.Хүдэртулга нар үлдсэн.

Уг барилдаанд Баян-Өлгий аймгийн бөхчүүд зодоглоогүй бөгөөд бойкотлосон байдаг. Учир нь, тус аймгийн бөхчүүд УИХ-ын гишүүн Т.Аубакирыг ажлаа сайн хийхгүй байгаа хэмээн үзсэн юм. Т.Аубакир нь Баян-Өлгий аймгийн "Өлгийн хүчтэн" дэвжээний тэргүүн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-20 09:30

Аубакир новшийн амьтан ш тэ

Холбоотой мэдээ

Back to top button