Манай улс аз жаргалын индексээр найман байр урагшиллаа

Дэлхийн аз жаргалын өдөр өнөөдөр тохиож байгаа билээ. Энэ өдөр Дэлхийн аз жаргалын индексийг танилцуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн хамгийн аз жаргалтай улсаар Финлянд зургаа дахь жилдээ тодорлоо.
Харин манай улсын хувьд найман байр урагшилж, 61 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. Хөрш орнууд болох БНХАУ 64, ОХУ 70 дугаарт эрэмбэлэгдсэн юм.

Энэ жилийн тайланг цар тахлын жилүүд болох 2020-2022 оны хооронд 150 улсын амьдралын дундаж үнэлгээнд үндэслэн аз жаргалаар эрэмбэлсэн байна.
Уг тайланд хамгийн аз жаргалтай улс орнууд, аз жаргалын хамгийн доод хэсэгт байгаа улс орнууд болон тэдгээрийн хоорондын бүхий л зүйл аз жаргалд хүргэдэг хүчин зүйлсийг тодорхойлдог.
Скандинавын улс болон түүний хөрш Дани, Исланд, Швед, Норвеги улсууд эрүүл мэндийн дундаж наслалт, нэг хүнд ногдох ДНБ, нийгмийн дэмжлэг, авлига бага, хүмүүсийн анхаарал халамж тавих байдал буюу өгөөмөр зан, амьдралын гол шийдвэр гаргах эрх чөлөө зэргээр судалгааг боловсруулжээ.
Бусад улс орноос дурдвал Израиль өнгөрсөн жил есдүгээр байранд байсан бол таван байр ахиж, дөрөвт жагссан байна. Аз жаргалын индексээр эхний 20 байрыг эзэлсэн улсуудыг доор дурдлаа.
- 1.Финлянд
- 2.Денмарк
- 3.Исланд
- 4.Израил
- 5.Нидерланд
- 6.Швед
- 7.Норвеги
- 8.Швейцарь
- 9.Люксембург
- 10.Шинэ-зеланд
- 11.Австри
- 12.Австрали
- 13.Канад
- 14.Ирланд
- 15.АНУ
- 16.ХБНГУ
- 17.Бельги
- 18.Чех
- 19.Их Британи
- 20.Литуан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Source bna uu?
Ёстой худлаа
Yostoi hudlaa bh . Хүн яаж сайхан амьдарч сэтгэл дүүрэн байдагыг хараагүй мэдэхгүй болхоор ийм л амьдр�##� байдаг ийм л байх ёстой гэж боддогоос буруу гажуул юмандаа дассан байдаг . Өрөвдмөөр амьдарч бгаа шүү дээээ
сарын 200 долларын ц�##�интай аз жарг�##�тай болцымуу
Битгий худ�##� ярь!!! Байд�##� өдрөөс өдөрт хүндэрч бхад дарга нараас өөр ХЭН тийм их жарг�##�тай байгаад бна аа Тайлбарлах хүн бна уу
Мөрөөдлийн юмаа бичсэн юмуу хаана аз жарг�##�тай байд�##� нь байгаа юм бэ