Нийгэм мэдээ

Дугуй цагааны авто замыг дөрөвдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулна

Нийслэлийн хэмжээнд 2022-2023 онд 207 гэрээт ажлыг хэрэгжүүлэхээр бэлдэж байгаа билээ. Үүнээс 94 ажлыг 2022 онд ашиглалтад оруулсан бол 113 ажлыг он дамжуулан хэрэгжүүлж буй.

Тэгвэл Дугуй цагааны авто замыг ирэх сарын 1-ний өдөр гэхэд ашиглалтад оруулахаар болжээ. Тодруулбал, Ар зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх уулын алхалтын явган хүний зам, бут хашаалж тарих ажил, хүүхдийн модон тоглоом, явган хүний гүүр, ногоон байгууламжийн ажил, гадна цахилгаан, бохирын асуудлуудыг шийдсэн байна.

Харин авто замын ажлыг яаралтай гүйцэтгэж, угтах хэсгийн чулуун замын ажлыг дуусгахаар ажиллаж байгаа ажээ. Одоогоор ажлын гүйцэтгэл нь 85 хувьтай байгаа аж.

Мөн Бага тэнгэрийн ам, Туул гол дагуух амралт, зугаалгын цогцолборын нийтийн бие засах газар, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, камержуулалт, тоноглол, тоглоомын талбай болон нийтийн театр зэрэг ажлуудыг энэ онд хийж дуусгах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button