Нийгэм мэдээСПОРТ
О.Бахытыг "Алтан од" одонгоор шагналаа

Наурызын баярыг угтан Баян-Өлгий аймгийн "Ром" олимпын зөвлөлийн дарга, Монгол Улсын гавьяат тамирчин, улсын харцага О.Бахытыг Монголын үндэсний олимпын хорооны дээд шагнал болох "Алтан од" одонгоор шагнажээ.
Шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар гардуулж өгсөн юм.
О.Бахыт нь үндэсний бөхөөр улсын наадамд гурван удаа шөвгөрсөн бөгөөд 1982 онд зургаа давсан амжилтаар улсын харцага цол хүртсэн.
Мөн 1980 оны Москвагийн олимп, 1983, 1985, 1986 оны ДАШТ-д чөлөөт бөхийн төрлөөр оролцож байв. Тамирчны замналаа дуусгасны дараа буюу 2003 оноос хойш "Ром" олимпын зөвлөлийн даргаар ажиллаж байгаа билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
О.Бахыт начинд сайн сайхныг хүсье.Даанч шагн�##� гардуулсан улс нь ёстой новшийн муухай шун�##�ууд даа.