СПОРТ

3x3: Тэд Азийн аваргын тэмцээнд эх орноо төлөөлнө

Азийн аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг зарлалаа. FIBA 3x3 сагсан бөмбөгийн Азийн аваргын тус тэмцээн гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-нд Сингапур улсад болох юм. Зургаа дахь удаагийн энэхүү тэмцээнд оролцох Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бүрэлдэхүүнд:

Эрэгтэй багт:

-Ариунболдын Ананд

-Даваасамбуугийн Дэлгэрням

-Энхбатын Дөлгөөн

-Онолбаатарын Энхбаатар

Эмэгтэй багт:

-Бат-Эрдэнийн Ариунцэцэг

-Цэнджавын Болорцэцэг

-Онолбаатарын Хулан

-Мөнхсайханы Цэрэнлхам нар сонгогдсон.

Азийн аваргад манай эрэгтэй баг 2017 онд түрүүлж 2018, 2019 онд мөнгө, эмэгтэй баг 2013 онд хүрэл медаль тус тус хүртэж байв.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button