ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

"TMK Energy"-ын үйлдвэрлэсэн эрчим хүчийг МАК худалдаж авна

Австралийн "TMK Energy" компани гурван цооногийн туршилтын үйлдвэрлэлийн хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэсэн хийн цахилгаан эрчим хүчийг "Монгол Алт" /МАК/ ХХК-д нийлүүлж, хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал, тэд гуравдугаар сарын 20-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулжээ.

МАК групп нь одоогоор нүүрсний уурхайн түрээсийг эзэмшиж, ажиллуулж байгаа. "TMK Energy" нь Гурвантэсийн XXXV нүүрсний давхаргын метан хийн төслийн анхны туршилтын цооногийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ажээ.

Уг гэрээ нь Гурвантэс XXXV төслийн гол үе шат бөгөөд туршилтын цооногийн хөтөлбөрийг үр дүнтэй болгохын зэрэгцээ тухайн бүс нутгийн хамгийн том хэрэглэгчдийн нэгийг цахилгаан эрчим хүчээр хангах замаар арилжаанд оруулах тодорхой замыг бий болгоно хэмээн "TMK Energy" компанийн зүгээс харж буй.

Зохицуулалтын зөвшөөрлийн дагуу туршилтын гурван цооногоос гаргаж авсан хийг модульчлагдсан эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах ажээ. Үйлдвэрлэсэн хийн цахилгаан эрчим хүчийг орон нутгийн үнээр МАК-д худалдах юм байна.

"TMK Energy" компанийн зүгээс "Энэ гэрээг байгуулаагүй бол туршилтын цооногоос гаргаж авсан хийг шатаах шаардлагатай болно. МАК-тай хийсэн гэрээ нь туршилтын цооногийн хөтөлбөрөөс гаргаж авсан хийг байгаль орчинд ээлтэй, арилжааны зориулалтаар ашиглах боломжтой болгож байна" хэмээн мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button