СПОРТ
Шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй шайбтай хоккейн IV дивизионы ДАШТ өнөөдрөөс эхэлж байгаа билээ. Тэмцээнийг манай улсад Мөсөн өргөө буюу Степпе аренад зохион байгуулж байна.
Тэмцээн энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Индонез, Филиппин, Кувайт болон Монгол улсын хооронд өрнөх юм. Тэгвэл өнөөдрийн эхний тоглолт болох Филиппин болон Индонезийн шигшээ багуудаар эхэлсэн юм.
Тоглолтын эхний үеийн байдлаар Филиппиний шигшээ баг Индонезийн шигшээг 4:0 харьцаатайгаар илүүрхэж байна.
Тоглолтын хуваарийг доор хүргэе.
2023.03.23
14:00 Филиппин : Индонез
18:00 Кувайт : Монгол
2023.03.25
14:00 Индонез : Кувайт
18:00 Филиппин : Монгол
2023.03.26
14:00 Кувайт : Филиппин
18:00 Монгол : Индонез
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.